Сүүлийн үед хичээл дээр Японы гадаад бодлогын талаар үзсэн нь их таалагдаад байгаа. Нөхдүүд уг нь хаалттай бодлого гэж барьж байсан юм байна лээ.Учир нь гэвэл гадны шашин их дэлгэрээд соёл нь устаж үгүй болох даваан дээр тулаад очсон юм байх, тэгэхээр нь хаан хэн нь ч гэлээ нэг ухаантай нөхөр улсаа ерөөсөө хаалттай улс болсныг зарлачихаж гэнэ л дээ. Яахав хаалттай улс болохоор соёлын талаар айлтгүй ер нь Япон Японоороо байж л гэнэ. Даанч нэг гэм нь хөгжлийн асар их хоцрогдол үүсч л дээ. Уг нь бол аюулгүй байгаад байгаа юм шиг тэгсэн хэрнээ нөгөө хэдэн нөхдүүд нэг өдөр дайраад ороод ирвэл хамгаалах технологи сайтай батлан хамгаалах систем байхгүй, дуусаа.
Тэгэхэд нөгөө талд нь Европууд хувьсгал хийгээд, хөгжлийнхөө оргил үед нисэж явжээ. Ерөнхийдөө бол хөгжил гэдэг нь соёлын солилцоо гэсэн юм байна. Европууд муу ус зайлуулах системтэй болж их л сайхан нөхдүүд болсон байгаа юм.
Ер нь нээлттэй эх ч гэсэн нэг иймэрхүү. Аль нээлттэй аль олон хүний гарт очиж, хэрэглээнд нь гүйнэ тэр хэмжээгээрээ хөгждөг. Хаалттай нь мэдэхгүй, мэдээж хөгжиж л байгаа биз. Хэрэгцээгээ дагаж заримдаа тэрнээсээ түрүүлж хөгждөг шиг харагдаад байдаг.
Зарим гарууд нээлттэй эх гэхээр л хамгаалалт муу гээд байдаг. Тэр Жуумла, phpBB эд нар чинь нил цоорхойтой л гээд байдаг. Цоорхой нь хаанаа юм гэхээр таг болчихно. Зүгээр л тоть шиг хүмүүсээс сонсоноо дамжуулж явдаг. Эхлээд ер нь цоорхой гэдэг үгээ мэдэх хэрэгтэй. Яадаг гэхээр, уутан дотор ус хийгээд амыг нь зангидчихаар ус нь гоожихгүй байвал цоорхой алга гэсэн үг. Мэдээж зүүгээр хатгачихвал цоорч л таарна. Эсрэгээрээ ус гоожиж байвал цоорхойтой ба тэрийг нь бөглөх хэрэгтэй гэсэн үг.
Харин зарим гарууд амыг нь зангидаагүй эсвэл дутуу зангидчихаад доош нь харуулаад үзэхээр ус гоожоод байна энэ чинь нил цоорхойтой байна гээд байх юм.
Энэ жишээ жаахан тохирохгүй нь гэхдээ л нэг иймэрхүү