Анх тооцоолуур(Дөлөө ахын хэрэглэдэгээр хэрэглэж эхэлж байна) дээр хэзээ сууж байснаа санадаггүй юм.Ямар ч гэж 386 дээр тоглож байгаад зургаа даруулчихсан зураг манай гэрийн зургийн цомогт байдаг юм.Тэгээд хамгийн анх интернэтэд холбогдож эхэлсэн үе гэвэл 97 98 он хавьцаа юмуу даа Пентиум 2 дээрээс 19kb ийн хурдтай дотроо нээх чанга дуугардаг модемтой тооцоолуур дээрээс hotmail руу холбогдож и-мэйл бичдэг болсон юм.За тэгээд тэр цагаас хойш явсаар БНСУ д очоод л ёстой жинхэнэ тооцоолуур гэдгийг хэрэглэж сурсан даа.
Ингээд харахаар хүн сайн байна уу муу байна уу орчиндоо зохицоод л муу ч байсан сэтгээд дээшлээд явчихдаг байгаа юм даа.Энд байхдаа би гэдэг хүн чинь найзууд дундаа ер нь муухан мэдээллийн технологиор төгссөн ах нараас л илүү хэмжээний мэдлэгтэй байсан чинь урд очоод өөрийгөө "нус" гэдэгээ мэдэж байгаамдаа.Энд би хотныхоо атмаан байлаа гэж бодоход цаашаа гараад сумын атмаан, аймгийн атмаан гэх мэтээр томрох болно гэдгийг хараахан таниагүй байж.
Одоо харин харахад хэдэн жилийн өмнөхийг бодоход Монголын тал нутаг илүү нээлттэй болж тооцоолуур, интернэт гэж зүйлүүдийг ихэнх хүмүүс мэддэг бүр өдөр тутмын хэрэгцээ нь болчихож.Гагцхүү бүрэн дүүрэн ашиглаж л чадахгүй харагдаад байх шиг.Учир нь нөгөө л хэлний бэрхшээл.Өдөр болгон давтан үйлддэг зарим нэг тушаал нь ажиллахаа байхад л нөгөө муу нэрт вирус гэдэг эд миний тооцоолуурт ороод ирлээ форматлаад өгөөч гэж ярих нь тэр.Гэтэл тэр нь энгийн зөрөө байх нь олонтаа.Нутаг дээрээ бид дэлхийн хэл ч гэлээ Англи хэл гэдэг харь хэлээр энэ тооцоолуур гэдгийг хэрэглэж байна.
Зарим хүмүүс дэлхийн хэл болсон Англи гэж энэ хэлийг сураад тооцоолуураа Англи дээр хэрэглэвэл бидэнд хэрэгтэй гэх.Гэвч сурч чадахгүй сурах хэрэггүй хүмүүс яах вэ?Дөлмандах ах ингэж хэлж билээ.Өвөө маань өөрийн бичиг цаасны ажилаа хэнээс ч энэ юу гэж байна гэж асуулгүйгээр шивээд хэвлээд мэдээгээ үздэг байхыг хүсэж байна гэж.
Мөн би ч гэсэн миний эмээ гадаадад байдаг охин руугаа захиа явуулахын тулд хэн нэгэнд хэлж бичүүлэх биш өөрийн гараараа өөрийн үгээ бичихийг хүсэж байна.Сургуульд орох гэж байгаа нэг жаахан дүү маань "я-яв- явуу- явуул-явуулах- явуулах гэж байна энийг дарвал захиа явуулах юм байна" гээд хэлэхийг хүсэж байна.
Тэгэхээр өөр 2.5 сая Монгол ахан дүүсээсээ арай түрүүлж энэ мэдээллийн технологи руу орсон бид бусад ахан дүүстээ эх хэл дээрээ тооцоолуурыг ашиглах талд үнэн сэтгэлээсээ нэгдэж ажиллах хэрэгтэй байна.
Удахгүй Монгол Гноме гийн орчуулга хүссэн хүсээгүй цаг нь болоод эхлэх гэж байна.Хэрэв та Англи хэлний мэдлэгтэй бол энэхүү орчуулгад оролцохыг урьж байна.
Хэрхэн оролцох вэ? Холбоосыг нь бичээрэй. :)
ReplyDeleteЭнд нэг "Их хуралдай" маягийн юм болно байх.
ReplyDeleteТэгээд шийднэ дээ.Түүний дараа албан ёсоор Монгол Гноме консорциумаас зарлана байхдаа :D
компьютер гэж ашигласан байна даа :)
ReplyDeleteза тэгэхээр ийм байна. Би үүнийг нэг сайн шүүмжлэхээр шийдлээ. Юу гэж шүүмжлэх вэ гэхээр "Их сайн бичижээ, сэтгэл их хөдөллөө" гэж шүүмжиллээ. кк. баярлаа
ReplyDelete