Friday, September 11, 2009

Би бахархдаг

Хэдэн зууны тэртээ дэлхийг талыг эзэлж байсан хийгээд
Хагарал бутралд орж харь орны эрхшээлд орж
Хэдэн зуун жил дарлагдсан хэдий боловч
Хүннүг Сүннүгээс улбаат Монголоо авч үлдсэн
Агуу өвөг дээдсээрээ би бахархдаг.

Мянга мянганы тэртээ хүн төрөлхтнийг өлгийдөж байсан
Мянга мянганы дараа ч хамаг амьтныг тэтгэх
Үргэлжийн мөнхөд цэлмэг хөх тэнгэртэй
Өнө мөнхөд орших ёстой
Агуу түүхт эх нутгаараа би бахархдаг

Би өөрийн бишрэн шүтдэг шашнаараа бахархдаг
Би намайг өсөхөөс эхлээд, өдий хүртэл тэтгэж буй гэр бүлээрээ бахархдаг
Би оюун бодолд минь цэцгийн үрийг суулгасан багш нараараа бахархдаг
Би хаа ч явсан ажрахгүй нүүдэлчин ард түмнээрээ бахархдаг
Би бодоход хүртэл дэндүү агуу энэ орчлонгоор бахархдаг

Ер нь өөрөөсөө бусад бүгдээр бахархдаг.

1 comment:

  1. Өөрөөсөө эхлээд бахархаж ,өөрийгөө хайрлан байж бусдаар бахархан хайрлана шүү дээ.. гоё шүлэг болсон байна..омогшил төрүүлэм

    ReplyDelete