Thursday, December 30, 2010

Зүүд

Өчигдөр оройжингоо Монгол нэрийг нь мэдэхгүй ч муушиг гэдэг тоглоомоор хүйтэн байрандаа мушигсаны эцэст өнөөдөр өглөө сэрэхдээ хоолой хөндүүр болсон сэрэв. Хэсэг сууж байгаад гарч өлсөж байна гэх дохиог өгөх гээд байгаа гэдэсрүүгээ хоол хийчихээд ханиадны эм уугаад унтахаар хэвтлээ.


Сэтгэл зовоож байсан асуудлууд, болоод янзан бүрийн юмыг ёстой нэг хутгаж өгч байх шиг байна. Компьютер болоод хүний тархины хувьд нэг нь химийн урвал нөгөө нь  цахиур дээгүүр гүйх цахилгаан гүйдэл. Сүүлийн үед нөгөө аймар квант компьютер гэж яриад байгаа болохоос. Заримдаа зүүдлэхээс айх юм, заримдаа салахын аргагүй сайхан зүүднүүд. Ер нь бол сэтгэл бодлоосоо илүүгүй хүний хувьд роботны арай дээд хувилбар ч юм шиг. Үгүй ч байж магад. Хүйтэн мөсөнд гар хүрэхэд хэдийгээр гар мэдрэх ч эцсийн бөлөгт хүйтэн байна гэдэг сигналыг тархи буюу бодол санааны төвлөрөл л дүгнэж гаргадаг. Ямар ч сонин ямар ч гайхалтай юм.

Нөгөө явагдаж байгаа химийн урвалд, дулаан болоод ханиадны эмний бодисын үйлчлэл нөлөөлөв үү? ёстой муухай ч гэх юм уу тийм зүүд зүүдэллээ. Нөхцөл байдалд миний тархины бодож чадах хамгийн муу үр дүнг харуулсан тийм л сигналыг тархи боловсруулаад, унтаж байгаа би хөөрхий минь яаж мэдэхэв сэрсэн хойноо л баярлах.

Хүн төрөлхтөн туйлын туяа яагаад гардаг, дэлхий маань ямархуу бүтэцтэй гэдгийг ерөнхийд нь бусад зарчимтай зөрчилдөхгүйгээр тайлбарлаад байж чаддаг ч гэсэн өөрсдийгөө одоо болтол хэдий хэр нээсэн нь тун сонирхолтой. Наад зах нь энэ зүүд гэдгийг яг яаж үүсдгийг машин яаж хөдөлдөг шиг тайлбарлачихаж чадаагүй л байна. Харанхуй дунд гэрэл гарсаар байгаа ч, түнэр харанхуй нөмөрсөн хүний оюуны будангуйралыг хэзээ нэг бүрэн гэрэлтүүлдэг юм бол доо.

1 comment:

  1. Бүрэн гүйцэт тайлсан тэр үед хүний гэх ертөнц үгүй болж сүнс, оюун ухаан гэдэг цэвэр хийсвэр кибернэтик онлайн төвшинд очих боловуу, өөрөөр хэлбэл бүх мэдлэг мэдээлэл судалж дуусаад, хийсвэр оюун ухааны төгсгөлийн төгсгөлөг шатанд хүрэх тэр цагт амьтай амьгүйн ялгаа ч үгүй болно, магадгүй тайлаагүй байгаа дээр нь , төгс бус ертөнцийг элээж яваад л дуусая

    ReplyDelete