Thursday, July 30, 2009

Нэгдмэл байдал

Гномегийн орчуулгыг эхлүүлнэ гэж миний хувьд бүр 3, 4 сарын өмнөөс ярьж хэлж байлаа.Тэгээд ч 7 сарын эхээр орчуулгын ажилдаа орно гэж байсан боловч өөр ажил гарч ирсэний дээр, орчуулна гээд бужигнаж байсан нөхөд хаачив?

Бодож үзлээ.Хэд хэдэн талаас нь бодож үзлээ.Тэгээд эцсийн дүгнэлт бол:
-Бид нэгдмэл байж чадахгүй байна.
Өчигдөр Нүүдэлчин 2.0 ийн Алтансүх ахтай уулзаж ярилаа.Үнэхээр хуримтлуулсан туршилга нь ярианаас нь мэдэгдэж байв.Нилээн л юм ярилцлаа.Тэгээд хамгийн сүүлд бас л нэгдэж чадахгүй байна,зорилго нэг боловч ашиг сонирхолын зөрөө гараад байна гэсэн нэг дүгнэлтийг Алтансүх ах гаргав.
Өөрийгөө ч дүгнэж үзлээ.Бас алдаа гаргасан зүйлүүд их байна.Ажилыг хийхийн тулд хүн хүч бага байсан ч сэтгэл байвал бүтэхгүй юм байхгүй гэдгийг би умартаж явсан байна.Орчуулга хийхэд хамгийн гол нь хүн хүч хэрэгтэй гэсэн ганц бодолд л толгой маань автагдчихсан байж.Хэрэвээ Цэцболд бид хоёр хоёулаа ч хамаагүй 6 сараас хойш зүтгүүлсэн бол өдийд чанар муу байсан ч 20 30 хувь хүрчихсэн л байх байсан биз.

За тэгээд өчигдөрийн уулзаж байх үед Алтансүх ахын нэг дэвшүүлсэн саналыг доор бичих гэж байна.
Ямар ч зүйлийг орчуулах байсан үгийн сан бол хамгийн чухал.Тиймээс нутагшуулалт амжилттай болохын гол эх үндэс бол хэрэглэх тухайн үйлдэл бүрт нь тохирсон байдлаа үүсгэсэн үгийн сан хэрэгтэй.
Гномегийн орчуулгын хувьд ОпенМН ба Лимнукс гэсэн хамтарсан баг ажиллахаар ерөнхийдөө тохироод байгаа.Гэтэл ажил урагшилахгүй байгаагын нэг гол шалтгаан бол орчуулгандаа ямар үгийн сан хэрэглэх вэ гэдэг асуудал юм.Миний хувьд ОпенМН багт ороод 2 жил л болох гэж байна гэтэл энэхүү баг маань 2003 оноос хойш нутагшуулалтын тал дээр ажилласан Монголын хувьд нээлттэй эхийг нутагшуулах тал дээр хамгийн их туршлага хуримтлуулсан ба энэ хугацаанд хийгдсэн орчуулгандаа ашигласан үгийн сан нь хэд дахин шүүлтүүрээр орсон байгаа.Тэгээд ОпенМН ы талаас энэ үгийн сан дээрээ тулгуурлаад явъя гэсэн байр суурьтай байлаа.Харин ЛиМНуксийн нөхдийн хувьд одоо үүсэж буй Гүүш системийг ашиглаад явъя гэсэн байр сууринаас хандаж ирсэн.Гүүш системийн хувьд ОпенМН д хуучин цагт байсан ба Соёмбо системийг бүтээхэд оролцож байсан Дөлөө ахын үүсгэсэн систем юм.Ерөнхийдөө бол хэн ч ороод үг санал болгоод байхаар нээлттэй систем болж чадсан.Тэгээд бодохоор нээрээ л Гүүш ийг ашиглаад явбал болох ч юм шиг.Гэхдээ бид 0 цэгээс эхэлнэ.Тиймээс хэд туршигдчихсан ОпенМН багын үүссэн байгаа сан дээр суурилбал яасан юм бэ гэж бодоод.

За, тэгэхээр Алтансүх ах юу ямар санал гаргасан гэхээр, ерөөсөө бүгдээрээ нийлээд Монголчуудын гэсэн нэг системтэй болъё.Бүгд л оролцдог.Тэгээд тэндээ одоо үүссэн байгаа сангуудаа ч нэгтгэе.Дээрээс нь шинээр нэмье. Cancel гэдэг үг Цуцлах гэдгээр орох ч байна Болих гэж орох хэрэгтэй нөхцөл ч байна.Тэгэхээр нэг үгийг заавал ингэж орчуулна гэж тулгаагүй тийм л уян хатан эдтэй болъё.
Байрлах серверийг нь хүмүүсийн хандив цуглуулж босгоё, дараа нь хэн ч өмчилдөггүй байдаг тийм л Монголчуудын гэх тодотголтой нэгдсэн эдтэй болъё гэсэн санал байлаа.
Энэ талаар та юу гэж бодож байна?

Wednesday, July 8, 2009

target: USA&ROK????

Өчигдөр нилээн оройхон юмдаа Солонгосын сайтуудаар хэсээд сууж байсан чинь гэнэт naver.com дээр бүртгэлтэй байдаг мэйл рүүгээ холбогдох гэсэн болдоггүй шүү.Тэгээд гайхаад naver.com ийн нүүр хуудасруу ортол DDoS гэсэн нэг нийтлэл байхаар нь сонирхоод орлоо.
Тэгтэл Солонгосын нилээн том хэд хэдэн сайтууд DDoS халдлагад өртөөд байна гэсэн мэдээ байв.Гайхаад илүү лавшруулан үзэх гээд өөрийн мэдэх хэдэн сайтуудаар ортол юу ч алга.Тэгсэн өнөөдөр энд нэг нийтлэл харлаа.Америк ч гэсэн эвгүйрч байгаад гайгүй болж байгаа болтой. Халдлагын байнд цагаан ордоны хуудас, үндэсний аюулгүйн алба, NASDAQ, YAHOO тэгээд Солонгосын хамгийн том худалдааны сайт болох auction.co.kr, хэд хэдэн банк, өдөр тутмын сонины сайт гээд олон газар байх юм.

Уг халдлага эхэлж гарсан өдөр гэсэн чинь Америкийн тусгаар тогтнолын өдрийн амралт эхэлсэн цагаас буюу ихэнх хүмүүс амардаг цагаар болж таарлаа.Оргил үедээ секундэд 40 гигабайт хүрч байсан сурагтай.Өнөөдрөөс эхлээд харьцангуй тогтворжиж 1.2 гига орчимд байгаа аж.Гэхдээ л бас том тоо шүү.Солонгосд гэхэд 13000 хэрэглэгчийн компьютер "зомби" гэсэн тодотголтой болчихсон гэж байна.Нийтдээ дэлхий даяар 50000 компьютер энэ үйл халдлагын "зомби" болчихсон гэж байх шив.
Хамгийн гол нь халдвар авсан тооцоолуурын хэрэглэгч нь өөрсдөө ч сайн мэдэхгүй байгаа учир өглөө тооцоолуураа асаах үед нь халдлага дахин дахин гарч байгаа гэнэ.

Онцлог нь зөвхөн АНУ болон БНСУ руу дайраад байгаа болохоор нөгөө шинжилдэг нөхөдүүд нь Ардчилсан Солонгос улсаас гаралтай гэж байх шиг байна.Учир нь нэг толгойтой нөхөр байхад л үүнийг хийчихэж дөнгөх юм гэнэ.За ямарч гэсэн Монгол руу минь чиглээгүй нь аз юм даа.