Wednesday, July 8, 2009

target: USA&ROK????

Өчигдөр нилээн оройхон юмдаа Солонгосын сайтуудаар хэсээд сууж байсан чинь гэнэт naver.com дээр бүртгэлтэй байдаг мэйл рүүгээ холбогдох гэсэн болдоггүй шүү.Тэгээд гайхаад naver.com ийн нүүр хуудасруу ортол DDoS гэсэн нэг нийтлэл байхаар нь сонирхоод орлоо.
Тэгтэл Солонгосын нилээн том хэд хэдэн сайтууд DDoS халдлагад өртөөд байна гэсэн мэдээ байв.Гайхаад илүү лавшруулан үзэх гээд өөрийн мэдэх хэдэн сайтуудаар ортол юу ч алга.Тэгсэн өнөөдөр энд нэг нийтлэл харлаа.Америк ч гэсэн эвгүйрч байгаад гайгүй болж байгаа болтой. Халдлагын байнд цагаан ордоны хуудас, үндэсний аюулгүйн алба, NASDAQ, YAHOO тэгээд Солонгосын хамгийн том худалдааны сайт болох auction.co.kr, хэд хэдэн банк, өдөр тутмын сонины сайт гээд олон газар байх юм.

Уг халдлага эхэлж гарсан өдөр гэсэн чинь Америкийн тусгаар тогтнолын өдрийн амралт эхэлсэн цагаас буюу ихэнх хүмүүс амардаг цагаар болж таарлаа.Оргил үедээ секундэд 40 гигабайт хүрч байсан сурагтай.Өнөөдрөөс эхлээд харьцангуй тогтворжиж 1.2 гига орчимд байгаа аж.Гэхдээ л бас том тоо шүү.Солонгосд гэхэд 13000 хэрэглэгчийн компьютер "зомби" гэсэн тодотголтой болчихсон гэж байна.Нийтдээ дэлхий даяар 50000 компьютер энэ үйл халдлагын "зомби" болчихсон гэж байх шив.
Хамгийн гол нь халдвар авсан тооцоолуурын хэрэглэгч нь өөрсдөө ч сайн мэдэхгүй байгаа учир өглөө тооцоолуураа асаах үед нь халдлага дахин дахин гарч байгаа гэнэ.

Онцлог нь зөвхөн АНУ болон БНСУ руу дайраад байгаа болохоор нөгөө шинжилдэг нөхөдүүд нь Ардчилсан Солонгос улсаас гаралтай гэж байх шиг байна.Учир нь нэг толгойтой нөхөр байхад л үүнийг хийчихэж дөнгөх юм гэнэ.За ямарч гэсэн Монгол руу минь чиглээгүй нь аз юм даа.

1 comment: