Thursday, July 30, 2009

Нэгдмэл байдал

Гномегийн орчуулгыг эхлүүлнэ гэж миний хувьд бүр 3, 4 сарын өмнөөс ярьж хэлж байлаа.Тэгээд ч 7 сарын эхээр орчуулгын ажилдаа орно гэж байсан боловч өөр ажил гарч ирсэний дээр, орчуулна гээд бужигнаж байсан нөхөд хаачив?

Бодож үзлээ.Хэд хэдэн талаас нь бодож үзлээ.Тэгээд эцсийн дүгнэлт бол:
-Бид нэгдмэл байж чадахгүй байна.
Өчигдөр Нүүдэлчин 2.0 ийн Алтансүх ахтай уулзаж ярилаа.Үнэхээр хуримтлуулсан туршилга нь ярианаас нь мэдэгдэж байв.Нилээн л юм ярилцлаа.Тэгээд хамгийн сүүлд бас л нэгдэж чадахгүй байна,зорилго нэг боловч ашиг сонирхолын зөрөө гараад байна гэсэн нэг дүгнэлтийг Алтансүх ах гаргав.
Өөрийгөө ч дүгнэж үзлээ.Бас алдаа гаргасан зүйлүүд их байна.Ажилыг хийхийн тулд хүн хүч бага байсан ч сэтгэл байвал бүтэхгүй юм байхгүй гэдгийг би умартаж явсан байна.Орчуулга хийхэд хамгийн гол нь хүн хүч хэрэгтэй гэсэн ганц бодолд л толгой маань автагдчихсан байж.Хэрэвээ Цэцболд бид хоёр хоёулаа ч хамаагүй 6 сараас хойш зүтгүүлсэн бол өдийд чанар муу байсан ч 20 30 хувь хүрчихсэн л байх байсан биз.

За тэгээд өчигдөрийн уулзаж байх үед Алтансүх ахын нэг дэвшүүлсэн саналыг доор бичих гэж байна.
Ямар ч зүйлийг орчуулах байсан үгийн сан бол хамгийн чухал.Тиймээс нутагшуулалт амжилттай болохын гол эх үндэс бол хэрэглэх тухайн үйлдэл бүрт нь тохирсон байдлаа үүсгэсэн үгийн сан хэрэгтэй.
Гномегийн орчуулгын хувьд ОпенМН ба Лимнукс гэсэн хамтарсан баг ажиллахаар ерөнхийдөө тохироод байгаа.Гэтэл ажил урагшилахгүй байгаагын нэг гол шалтгаан бол орчуулгандаа ямар үгийн сан хэрэглэх вэ гэдэг асуудал юм.Миний хувьд ОпенМН багт ороод 2 жил л болох гэж байна гэтэл энэхүү баг маань 2003 оноос хойш нутагшуулалтын тал дээр ажилласан Монголын хувьд нээлттэй эхийг нутагшуулах тал дээр хамгийн их туршлага хуримтлуулсан ба энэ хугацаанд хийгдсэн орчуулгандаа ашигласан үгийн сан нь хэд дахин шүүлтүүрээр орсон байгаа.Тэгээд ОпенМН ы талаас энэ үгийн сан дээрээ тулгуурлаад явъя гэсэн байр суурьтай байлаа.Харин ЛиМНуксийн нөхдийн хувьд одоо үүсэж буй Гүүш системийг ашиглаад явъя гэсэн байр сууринаас хандаж ирсэн.Гүүш системийн хувьд ОпенМН д хуучин цагт байсан ба Соёмбо системийг бүтээхэд оролцож байсан Дөлөө ахын үүсгэсэн систем юм.Ерөнхийдөө бол хэн ч ороод үг санал болгоод байхаар нээлттэй систем болж чадсан.Тэгээд бодохоор нээрээ л Гүүш ийг ашиглаад явбал болох ч юм шиг.Гэхдээ бид 0 цэгээс эхэлнэ.Тиймээс хэд туршигдчихсан ОпенМН багын үүссэн байгаа сан дээр суурилбал яасан юм бэ гэж бодоод.

За, тэгэхээр Алтансүх ах юу ямар санал гаргасан гэхээр, ерөөсөө бүгдээрээ нийлээд Монголчуудын гэсэн нэг системтэй болъё.Бүгд л оролцдог.Тэгээд тэндээ одоо үүссэн байгаа сангуудаа ч нэгтгэе.Дээрээс нь шинээр нэмье. Cancel гэдэг үг Цуцлах гэдгээр орох ч байна Болих гэж орох хэрэгтэй нөхцөл ч байна.Тэгэхээр нэг үгийг заавал ингэж орчуулна гэж тулгаагүй тийм л уян хатан эдтэй болъё.
Байрлах серверийг нь хүмүүсийн хандив цуглуулж босгоё, дараа нь хэн ч өмчилдөггүй байдаг тийм л Монголчуудын гэх тодотголтой нэгдсэн эдтэй болъё гэсэн санал байлаа.
Энэ талаар та юу гэж бодож байна?

5 comments:

  1. Бүгд Гүүш дээр нэгдвэл яасан юм бэ? openMN-ийн тэр системийг гүүшрүү ямар нэгэн байдлаар хөрвүүлчихвэл гүүш илүү нээлттэй юм шиг санагдсан. Орчуулга, нутагшуулалтын ажил нээрээ таг зогсчихлоо шүү, груп дээр хүртэл энэ тухай ярихгүй байгаа. Зун болсон болохоор тэгсэн байх л даа. Бүгд гадагш, дотогш аялцгаагаад алга болцгоочихсон. Хичээл ороод хүмүүс идэвхитэй болохоор арай дээр болно гэж найдаж байна. Сервер олох тийм хэцүү гэж үү? Цочрол өгөх нийтлэлд баярлаа :)

    ReplyDelete
  2. Negdmel santai bolyo gedeg zuitei sanal. Gol ni hun buryn sanalyg awah, uneleh, helelzeh bolomjtoi sistem baih heregtei. Ded butzyg yun turuun shiidehgui bol olon humuus yu hyhe medehgui yawaad bn.
    Negent hogjuulegdeed ehlesneer ni Guush ruu OpenMN-ii sang oruulaad, deer ni nemeed yawya l daa.

    ReplyDelete
  3. anarboldoo yaj bgaad ch hamaagui ehluulchih, tegeed heleerei, nadad odoohondoo zaw taaruuhan bna, ard chine asaalttai tank bgaa shoo ;)

    ReplyDelete
  4. За ингэсгээд бүх хүмүүс амралтаасаа эргэж ирцгээх байх. Би ч бас амраад л давхиад байгаа :) OpenOffice-н үгнүүд дээр тулгуурлах нь зөв гэсэн бодолтой байгаа. Гэхдээ энэ тал дээр OpenMN-ынхан болоод Limnux-н ярилцаад тохирчих биз дээ.
    Гүүшийг бас сайжруулах зүйл нэлээн байгаа, тэрийгээ сайжруулаад хуучин байгаа үгийн сангаа (OpenOffice) оруулаад санал хураалтаар үгийн сонголтоо хийвэл зүгээр гэж бодогдож байна. Тэгээд санал хураалтаас гарсан үр дүнг сонгоод OpenOffice-н одоогийн орчуулга дээрээ ч хамтдаа багаараа тухайн үгс солигдсон тохиолдолд засвар хийцгээвэл ямар вэ?

    Ганц Oo-ч гэлтгүй FireFox болоод бусад програмуудын орчуулгууд ч бас хамааруулаад нэгдсэн нэг IT үгнүүдтэй болмоор байдаг. Уг нь бас улсаас нэг тийм ажил хийгдэх гээд байгаа ч билүү нэг сураг байх шиг байсан.

    Нэг Англи үгийг өөр өөрөөр орчуулах бол харин буруу мэт? Cancel болих, цуцлах гэсэн 2 орчуулгатай байхтай би хувьдаа санал нийлэхгүй байна. Тиймээс аль нэгийг нь сонгоод Cancel - ... байх хэрэгтэй тул Гүүш дээр санал асуулга байдлаар шийдмээр санагдаад байгаа юм.?

    ReplyDelete
  5. Нэгдмэл гэхээсээ илүүтэйгээр хүмүүс өөрсдийнхөө боломжийг зөв тооцоод шаардлагатай тохиолдолд нэг нэгэнтээ буулт хийх хэрэгтэй байгаа юм даа? Тухайлбал Launchpad дээр орчуулах уу? Gnome-дээр орчуулах уу гэж байхад GNome-дээр орчуулга хийх завтай боломжтой PC-дээрээ gnome орчуулга хийх програм суулгаад өөртөө төдий хэмжээний түвэг удчих боломжтой хүн хэд байгааг бодолцох хэрэгтэй байх?
    Гүүшийг дэмжиж байсан. Гэтэл одоо болтол дизайн энэ тэрээ ч олигтой болгочихгүй, бүрэн хэмжээгээр ажиллах боломжтой болсон эсэх нь тодорхойгүй байгаа нь урам хугалж байна. Ямар ч гэсэн Үбүнтү 9.10 Монгол хэлээр гарах боломжгүй л болчих шиг болох юм даа...

    ReplyDelete