Sunday, February 21, 2010

Ганцаардаад байна

Цагаан сар гараад шинэ жил эхлээд сайхан л байна. Өнөөдөр манай багш гэрт ирээд явлаа. Гэсэн хэдий боловч би гэдэг хүн ганцаардаад байна. Нэг л юм болохгүй яваад байгаа санагдаад байсан энэ шалтгааныг өөртөө онош болгон тавилаа. Би тийм өндөр шаардлага тавьдаг юмуу надад нөхөр гэхээр хүн үлдээгүй харагдаад байх юм. За итгэж болох хүмүүс байна. Даанч таньж мэдээд удаагүй ярьж болохгүй юм. Ярьсан ч зарим нь сэтгэлээсээ бус хандах юм. Тэгэхээр л мянган хүн дунд байсан ч арай "жинхэнэ" ийг нь олж авч чадахгүй юм. Алтангадас одны хувьд байрандаа байгаад харагдаад байгаа боловч хол байна. Сансарын хөлөгтөө суугаад очъё гэвэл холбоогоо тасалчихна. Асуудал надад байгааг мэдээд засах аргыг нь мэдэж байвч, төрийн хэрэгт огтоно гэдэг шиг миний барж дийлэхгүй даваа шиг.

Ядарч байна. Хүмүүсийн төлөө хөдөлж, хүмүүсийн төлөө санаа тавивч намайг юу гэж бодож байгааг харахгүй юмдаа. Ганцхан нүүдлийн цаадахыг харж чаддаг хүмүүс ямар ч цөөхөн юм. Нийгмийн буруу байх л даа. Хэтэрхий хурдан, уулганч маягаар шийдвэр гаргах шахалтууд төрсөн цагаас эхлээд байхад. Тэгээд бодохоор нөгөө буруу цагтаа төрсөн нөхдүүдийн нэг нь би ч юм шиг бодогдоод. Янз бүрийн сургааль, түүхийг сөхөж харвал бичиг үүссэн цагаас хойш л нар мандахаас жаргах газрын бүх л улс орны нийгэм иймэрхүү янзтай байсан бололтой. Үхэхээс айхгүй алалдан тулалдах баатрууд хүртэл ганцаардах гэдэгээс айж байсан бололтой. Энэ л миний амьдрал. Миний энэ бие хийгээд ухаан цааш явах газар их байна. Даанч энэ мэт зүйлийг давж чадах эсэхийг мэдэхгүй юм. Худал хэлж, худал царайлж, өөрийгөө хуурахад ядах юмгүйгээр өвчин намдаагч шиг гарч болох ч юм шиг харагдаад л байна. За ертөнцийн дөрөв дэхь хэмжээсийг дагаад жаахан явахад ямар болох нь харагдах байхдаа.

Tuesday, February 16, 2010

Аз жаргал

Аз жаргал(миний хийсэн монгол орчуулга)

Alfred D. Souza

Миний хувьд амьдрал гэдэг (жинхэнэ амьдрал) урт хугацааны туршид эхлэх гээд л байх шиг байлаа. Харамсалтай нь эхлээд ямар нэгэн зүйлийг хийх, дуусгаагүй ажил, цааш нь хийх ажил, төлөх ёстой өр гээд дандаа саад бэрхшээл гарч байв. Тэгээд амьдрал эхлэх юм шиг байлаа. Эцэст нь эдгээр саад тотгорууд миний амьдрал байжээ гэдэг бодол тодров.

Энэ л намайг аз жаргал гэдэг зүйлд хүрэх зам байхгүйг олж харахад тусласан юм. Аз жаргал гэдэг бол зам. Тэгэхээр, чамд хором бүр байдаг баялаг. Тэгээд та үүнийг хэн нэгэнтэй чухал хүнтэй хуваалцаж, өөрийн цагаа хуваалцахаар чухал учир үүнийг баяжуулах ... бас цаг хэнийг ч хүлээдэггүй гэдгийг сана...

Тэгэхээр хүлээхээ зогсоод

та сургуулиа дуусгах хүртэл,
та сургуульдаа буцаж явах хүртэл,
та 10 фүнт жин хасах хүртэл,
та 10 фүнт жин нэмэх хүртэл,
та хүүхэдтэй болох хүртэл,
таны хүүхэд гэрээ орхих хүртэл,
та ажиллаж эхлэх хүртэл,
та тэтгэвэрт гарах хүртэл,
та хуримаа хийх хүртэл,
та гэрлэлтээ цуцлуулах хүртэл,
Баасан гарагийн оройг хүртэл,
Ням гарагийн өглөөг хүртэл,
та шинэ машин эсвэл байшин авах хүртэл,
таны машин эсвэл байшин зарагдах хүртэл,
хавар хүртэл,
зун хүртэл,
намар хүртэл,
өвөл хүртэл,
та асрамжнаас гарах хүртэл,
Анхны эсвэл арван тав дахь хүртэл,
таны дуу сайжрах хүртэл,
та архи хүртэх хүртэл,
таны архи гарах хүртэл,
та үхэх хүртэл,
та дахин төрөх хүртэл

одоогийнхоос илүү сайхан цаг байхгүй гэдгийг шийдэх...

Аз жаргал гэдэг бол аян болохоос эцсийн зогсоол биш.



Англи эхээрээ http://www.soulonline.org/bigquest/writings/february/hapiness.htm хаяг дээр зурайж буй

Wednesday, February 10, 2010

Эцсийн зогсоол

Сүүлийн үед хаврын синдром нь надад эрт мэдэгдээд байна уу, эсвэл өөр бусад санаа тавих олон зүйлсүүдээс болсон уу сэтгэл санаа тогтворгүй ихэнхдээ бодлогширон(Ихэнхдээ болж бүтэхгүй) явах боллоо. Нэг ёсондоо тас аниатай явсан нүдээ бага багаар нээж эхлэх цаг нь болоод нүдээ нээсэн чинь өөрийнхөө ямар аймар хүрээлэл дунд байгааг анзаараад, түүнээсээ болж цочирдолд ороод байх шиг байна даа.

Ерөнхийдөө өөрийгөө хэсэг ажиглаад үзсэн чинь нилээн өөрчлөгдсөн бололтой. Урьд нь тэр миний хүрэх газар гээд нэгэнтээ чиглэж алхаад эхэлчихсэн л бол ямар нэгэн сөрөг зүйлс гарч ирэхэд нь дарахыг нь дараад ихэнхдээ эвлэгхээн тойрч гараад үргэлжлүүлэн алхдаг байлаа. Тэгсэн одоо нэг л сөрөг хүчин зүйл гарч ирвэл цаашдаа үргэлж ийм зам хүлээж байгаа мэтээр хүлээж авдаг болчихож. Мэдсээр байж ингээд байгаа тэнэг ч юм шиг. Юу намайг ингээд сургачихав гэж бодлоо л доо. Тэгээд хүмүүс яагаад өөрийгөө хамгаалдаг гэснээс нэгэн хариулт олчих шиг боллоо. Нэг хүн өөр хэн нэгэн лүү цохилоо гэж бодъё. Мэдээж цохиулсан хүн өвдөнө. Буцаагаад өөрийг нь өвтгөсний хариуд цохиж болох юм. Гэхдээ "хуучин би" мэтийн хүмүүс болохоор зөрүүлж цохиж өвдөлтийг мэдрүүллээ гээд өөрт ч өрөөлд ч ашиггүй гэдгийг мэддэг болохоор зүгээр л сууж байдаг. Цааш нь уг хэрэг тэгээд нээх томролгүй дуусна байх. Тэгж байтал энэ мэт үйлдэл олон давтагдвал яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгээд хамгаалах гэж байгаад ч юмуу санаандгүй нөгөө аймар нөхрийг цохичихож. Тэгсэн өөрийг нь цохих гээд байсан хүн нь айх ч гэх юмуу нөхцөл байдалд орж харин өөрөө болохоор өвдөлтийг мэдрэлгүй хоцорно. Гүй бас тийм юм байдаг юм байжээ?
За тэгээд л муу зан суулаадаа. Өвдөлтийг мэдрэхгүйн тулд.

Миний хувьд дээр бичсэн шиг л байдал үүссэн бололтой юм. Одоо харин буцаад "хуучин би" болохоор шийдсэн гэж байгаа. Хэдий бүтэшгүй мэт санагдаж болох ч миний эцсийн зогсоол бол бүгдээрээ өвдөлт гэдэг үгийг мэддэггүй тийм л газар. Дунд нь би яаж хазайхыг одоо хэлж мэдэхгүй, тэр зогсоолдоо хүртэл явж чадах эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ би шугамаа барьж явах болно гэж итгэж байна.