Сүүлийн үед хаврын синдром нь надад эрт мэдэгдээд байна уу, эсвэл өөр бусад санаа тавих олон зүйлсүүдээс болсон уу сэтгэл санаа тогтворгүй ихэнхдээ бодлогширон(Ихэнхдээ болж бүтэхгүй) явах боллоо. Нэг ёсондоо тас аниатай явсан нүдээ бага багаар нээж эхлэх цаг нь болоод нүдээ нээсэн чинь өөрийнхөө ямар аймар хүрээлэл дунд байгааг анзаараад, түүнээсээ болж цочирдолд ороод байх шиг байна даа.
Ерөнхийдөө өөрийгөө хэсэг ажиглаад үзсэн чинь нилээн өөрчлөгдсөн бололтой. Урьд нь тэр миний хүрэх газар гээд нэгэнтээ чиглэж алхаад эхэлчихсэн л бол ямар нэгэн сөрөг зүйлс гарч ирэхэд нь дарахыг нь дараад ихэнхдээ эвлэгхээн тойрч гараад үргэлжлүүлэн алхдаг байлаа. Тэгсэн одоо нэг л сөрөг хүчин зүйл гарч ирвэл цаашдаа үргэлж ийм зам хүлээж байгаа мэтээр хүлээж авдаг болчихож. Мэдсээр байж ингээд байгаа тэнэг ч юм шиг. Юу намайг ингээд сургачихав гэж бодлоо л доо. Тэгээд хүмүүс яагаад өөрийгөө хамгаалдаг гэснээс нэгэн хариулт олчих шиг боллоо. Нэг хүн өөр хэн нэгэн лүү цохилоо гэж бодъё. Мэдээж цохиулсан хүн өвдөнө. Буцаагаад өөрийг нь өвтгөсний хариуд цохиж болох юм. Гэхдээ "хуучин би" мэтийн хүмүүс болохоор зөрүүлж цохиж өвдөлтийг мэдрүүллээ гээд өөрт ч өрөөлд ч ашиггүй гэдгийг мэддэг болохоор зүгээр л сууж байдаг. Цааш нь уг хэрэг тэгээд нээх томролгүй дуусна байх. Тэгж байтал энэ мэт үйлдэл олон давтагдвал яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгээд хамгаалах гэж байгаад ч юмуу санаандгүй нөгөө аймар нөхрийг цохичихож. Тэгсэн өөрийг нь цохих гээд байсан хүн нь айх ч гэх юмуу нөхцөл байдалд орж харин өөрөө болохоор өвдөлтийг мэдрэлгүй хоцорно. Гүй бас тийм юм байдаг юм байжээ?
За тэгээд л муу зан суулаадаа. Өвдөлтийг мэдрэхгүйн тулд.
Миний хувьд дээр бичсэн шиг л байдал үүссэн бололтой юм. Одоо харин буцаад "хуучин би" болохоор шийдсэн гэж байгаа. Хэдий бүтэшгүй мэт санагдаж болох ч миний эцсийн зогсоол бол бүгдээрээ өвдөлт гэдэг үгийг мэддэггүй тийм л газар. Дунд нь би яаж хазайхыг одоо хэлж мэдэхгүй, тэр зогсоолдоо хүртэл явж чадах эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ би шугамаа барьж явах болно гэж итгэж байна.
"Хуучин би" хэзээд аятайхан харагдавч "Шинэ би" хэзээд илүү байдаг. "Хуучин би" чинь "Шинэ би"-ын чинь дотор байгаа. Хайж явах хэрэггүй. Хэрэгтэй, шаардлагатай үед хүссэн хүсээгүй өөрөө гараад ирнэ.
ReplyDelete