Sunday, February 21, 2010

Ганцаардаад байна

Цагаан сар гараад шинэ жил эхлээд сайхан л байна. Өнөөдөр манай багш гэрт ирээд явлаа. Гэсэн хэдий боловч би гэдэг хүн ганцаардаад байна. Нэг л юм болохгүй яваад байгаа санагдаад байсан энэ шалтгааныг өөртөө онош болгон тавилаа. Би тийм өндөр шаардлага тавьдаг юмуу надад нөхөр гэхээр хүн үлдээгүй харагдаад байх юм. За итгэж болох хүмүүс байна. Даанч таньж мэдээд удаагүй ярьж болохгүй юм. Ярьсан ч зарим нь сэтгэлээсээ бус хандах юм. Тэгэхээр л мянган хүн дунд байсан ч арай "жинхэнэ" ийг нь олж авч чадахгүй юм. Алтангадас одны хувьд байрандаа байгаад харагдаад байгаа боловч хол байна. Сансарын хөлөгтөө суугаад очъё гэвэл холбоогоо тасалчихна. Асуудал надад байгааг мэдээд засах аргыг нь мэдэж байвч, төрийн хэрэгт огтоно гэдэг шиг миний барж дийлэхгүй даваа шиг.

Ядарч байна. Хүмүүсийн төлөө хөдөлж, хүмүүсийн төлөө санаа тавивч намайг юу гэж бодож байгааг харахгүй юмдаа. Ганцхан нүүдлийн цаадахыг харж чаддаг хүмүүс ямар ч цөөхөн юм. Нийгмийн буруу байх л даа. Хэтэрхий хурдан, уулганч маягаар шийдвэр гаргах шахалтууд төрсөн цагаас эхлээд байхад. Тэгээд бодохоор нөгөө буруу цагтаа төрсөн нөхдүүдийн нэг нь би ч юм шиг бодогдоод. Янз бүрийн сургааль, түүхийг сөхөж харвал бичиг үүссэн цагаас хойш л нар мандахаас жаргах газрын бүх л улс орны нийгэм иймэрхүү янзтай байсан бололтой. Үхэхээс айхгүй алалдан тулалдах баатрууд хүртэл ганцаардах гэдэгээс айж байсан бололтой. Энэ л миний амьдрал. Миний энэ бие хийгээд ухаан цааш явах газар их байна. Даанч энэ мэт зүйлийг давж чадах эсэхийг мэдэхгүй юм. Худал хэлж, худал царайлж, өөрийгөө хуурахад ядах юмгүйгээр өвчин намдаагч шиг гарч болох ч юм шиг харагдаад л байна. За ертөнцийн дөрөв дэхь хэмжээсийг дагаад жаахан явахад ямар болох нь харагдах байхдаа.

4 comments:

  1. Сайн уу, Анарболд оо. Хааяа нэг ганцаардах үе байлгүй яахав, энд муу юм еөр байхгүй. Нэг ийм гоё үг байдаг да:

    The price of being a sheep is BOREDOM.
    The price of being a wolf is LONELINESS.



    За тэгээд үүнд яагаад муу зүйл байхгүй талаар Hugh MacLeod-ийн "Ignore Everybody: And 39 Other Keys to Creativity" гээд номд тун сайхан бичсэн байдаг. Заавал олж уншаарай. Цаашдын чинь ажил үйлсэд өндөр амжилтыг хүсье.

    Баттөр.

    ReplyDelete
  2. Энийг нэг хараадахаарай: http://gapingvoid.com/2009/04/10/print-update-wolf-vs-sheep-265-offer-extended-throughout-easter-holiday/

    ReplyDelete
  3. Ер нь найз нөхдөө, хамт олноо, цаашилбал ханилах ханиа аль болох байгаагаар нь хүлээж авсан нь дээр юм билээ дээ. Өөрөөр хэлбэл одоогийн байгаа байдалд аль болох зохицоод, гол нь өөрийнхөө гол ноён нуруу, чиг баримжаагаа алдахгүй шиг явбал. Хүн бүхэн өөр, бүгд сайн болон муу талуудтай шүү дээ.

    ReplyDelete
  4. @Баттөр ах
    Гэрэл хайх мэт энэ бичлэгийг оруулсан юм. Тэгсэн ингээд ороод ирдэг баярлалаа. Таны зөвлөсөн номыг татах гээд хайж л байна.

    @Нинж эгч
    Нэг төөрөлдөөд эхлэхээр эгч гарч ирээд л сэнхрүүлэх юм. Мартаад байсан юмыг сануулж өгсөнд баярлалаа.

    ReplyDelete