Хэзээ хэзээгүй цаг нь тулаад ирчихсэн бие даалт, төслийн хугацаа дуусах дөхсөн ажил, хэзээ дансанд байхыг хэлж мэдэхгүй хоолны мөнгө, хэзээ ч өөрийн чинь тухай бодож байгаагүй хүний тухай бодсоор ч юмуу хүн бид(бүгд биш байж магад) зарим нэг үнэхээрийн чухал зүйлсээ мартчихдаг бололтой. Элдэв өнгөтэй өнгөгүй зүйлсийн хойноос, тал дундуур эрвээхэй хөөн баясах мэт явахдаа заримдаа гутлаа мартчихсан тууж явах нь бий бололтой.
Нээх их цаггүй хүн шиг, чи өөрөө хойноос нь гүйдэггүй тэд чиний хойноос явдаг хүмүүсээ заримдаа мартчихаад өөрийн хорьж чадаагүй сэтгэлийн сүүлд нь уягдан савчиж явахдаа шүдний эмчээс дутаах мэт санахгүй байх нь элбэг байж магад. Ямар ч гэж би тийм хүн бололтой. Тэдний эсвэл тэд сэтгэлийн хаа нэгтээ чинь байдаг бол дээр үе шиг захиа бичээд хэдэн сараар хариу хүлээдэг байсан тэр үетэй харьцуулахад бидний хувьд цаасгүй, бүр утасгүй холбоо нилээд өндөр хөгжчихөөд байгаа энэ үед ядаж нэг и-мэйл бичихэд тийм ч их хугацаа орохгүй л байх.
Хүн гэдэг эсвэл өөрийн хэн гэдэг мөн чанараа алдаад, өөрөө өөрөөрөө байхаа байж байнаа л гэсэн үг юм шиг. Ертөнцийн өнгөнд мунхарч, сэтгэлийн хүсэлд хүлэгдэж, оюуны мунхагаар тэрийгээ өөрөө ч анзаардаггүй өөрсддөө ноён хутагтийн энэ шүлгийг зориуллаа.
Аяа бас буян хураалгүй насажсан хөгшид ичиг
Аяа бас сэтгэлээ засалгүй гангалагч залуучууд ичиг
Аяа бас аавыгаа өргөхгүй эрийг өргөгч охид ичиг
Аяа бас төрийг шуугиулагч түшмэд ичиг
Аяа бас номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг
Аяа бас бясалгалыг мэдэхгүй пад хэмээн бархирагч Егүзэр ичиг
Аяа бас өдөр нь хийдэд суугаад шөнө нь айл хэсэгч хуваргууд ичиг
Аяа бас ил сүжиглээд далдуур идэгч шавь нар ичиг
Аяа бас тустай сэтгэлгийг бодолгүй өртөг бодогч эмч нар ичиг
Аяа бас өөрийн гэмийг үзэхгүй бусдын гэмийг шүүгч хэрсүүчид ичиг
Аяа бас нүд нь царай харавч сэтгэл нь бөгсөнд эргэгч хүүхнүүд ичиг
Аяа бас өөрөө хэсэж ирээд эхнэрээ хардагч эхнэрүүд ичиг
Аяа бас эв журмыг умартан бусадтай ханилагч эхнэрүүд ичиг
Аяа бас энэ гэмүүд надад буй бол олны дундаас би ганцаар ичиг
Аяа бас их бага бусдад байгаа бол хэн боловч тэр ичиг ичиг
Аргаа бүү барагтун ай хөөрхийнүүд минь ээ

No comments:
Post a Comment