Monday, October 3, 2011
Байхад байна
Нартай атал гундуухан өдөр байна
Бүрхэг атал тэнэгэр өдөр бас байна
Нөхөр мэт боловч сүгнүүд буй
Дайсан мэт боловч анд буй
Цагийн туршид салаагүй нөхөр ганц хоёр
Салхины аясаар замхрах садан түм бум
Сэтгэлийн утсаар холбогдох амраг ганц
Цэнгэн жаргах шоуны найзууд олон
Алдралт үгүй сэтгэлийн чиг олон бий
Аз тавилангаар учирах нөхөд цөөнгүй бий
Амьдын цагт нэр олон ч толгой ганц
Алдаа гэдэг томьёоны урвуу нь бас бий
Эрт цагаас нөхөрлөсөн ч үл дотнууд байхад
Тавилангаар танилцсан өчигдрийн учрал бий
Танихгүй мэт сүнгэнэн өнгөрөх тэмээний эзэн байхад
Энгүй сэтгэлийн эзэн болох андууд бас бий
Subscribe to:
Post Comments (Atom)
За нөхөр минь би тэгэхээр алин болж таарах вэ кк.
ReplyDeleteИх агуу утгатай зохиол бололтой?
Танихгүй мэт сүнгэнэн өнгөрөх тэмээний эзэн?? гэдэг мөр их сонин санагдлаа яагаад тэмээ гэж? тэвдэж явахад тэмээгээр тусалснаас гэдэг үг байдгыг бодоход тэмээ тийм ч сүнгэнээд байхаар амьтан биш санагднам кк. За одоо чиний дагагчдын нэг боллоо шүү Том залуу минь.