Тэсгэм өвлийн салхи хацар хага ташина
Тэмүүлэлдээ хөтлөгдөх би хөнгөн хатирсаар
Аль хэдийнэ нөгөө кинон дээр гараад байсан 2012 он хүрээд ирчихэж. Энэ болтол ч аяа олон юм хийнэ гээд бодож байсан санагдаад байгаа юм бүтээсэн нь хэд юм бол доо. Нийгмийн амьдралд хутгалдаад ирэхийн хамаар сурах зүйлүүд байх ч, хүн төрөлхтөн яагаад заримдаа энгийн зүйлийг дэндүү ярвигтай болгодог юм болоо ч гэж гайхах зүйлс гарах юм.
Энэ бичлэгт мөрөөдөл биш зорилго биш тэмүүлэл гээчийн талаар ярих гэж байна. Мөрөөдөл гэчихээр арай холдоод, зорилго гэчихээр арай "хатуу" сонсогдоод тэмүүлэл гэхээр л чихний аясаар зөөлөн сонсогдоод байгаа хэрэг.
Солонгост сурна гээд явахад ихэнх танилууд маань дэмжиж байсан ч, зарим нь тэр олон монгол байдаг газар очиж сураад яах юм бэ гүрийж байгаад баруун луу яв гэж байлаа. Ирсэн хойно, зүтгэж байгаад хүмүүсийн хамгийн сайн гэгдэх Сөүлийн их сургууль руу орооч гэв. Оюутны холбоонд орж байхад, ажил олж хийгээчээ орлогогүй нэр хүндгүй тэрүүгээр яадаг юм гэх найзууд байв. Найз охинтойгоо ирээдүйд цуг амьдарна гэхэд, гучин нас ч хүрээгүй байж ганц хүн гээд тэнэг юм Монголдоо очоод чи шилээд авна мулгуу минь гэх "хүмүүс" байв.
Даанч миний тэмүүлэл өөр байсан юм. Одоо сурч байгаа сургуульдаа орж 100 гаруй жилийн түүхтэй хотхонд дулаахан уур амьсгалд таатай суралцаад үсээ буурал болтол заасан багш нараар заалгах нь миний баклаварт суралцах тэмүүлэл байв. Тархай нь илт мэдрэгдэх элэг нэгт Монгол оюуны үйлстэнүүдээ илүү нэгдэлтэй болгож Монгол гэх нэрний нэр хүндийг өсгөх нь мөнгөний төлөө ажиллахаас илүү санагдсаных. Хайрлан буй найз бүсгүйгээ эмгээн гэж дуудах хүртэлээ цаг хугацааны түүхийг бүтээх нь миний зүрхний тэмүүлэл дээр одоо байгаа миний оршихуй байгаа.
Бодит байдалтайгаа зохицож, ямар ч түлхэлт шахалтгүй байхад өөрөө зүтгээд байвал тэр л тэмүүлэл шиг. Нэг ёсондоо сэтгэлээрээ хийдэг ч гэх юм уу даа. Яг л нэг зүйлийг хийж байхад эсвэл нэгэн зүгрүү явж байхад бүхий л зүрхээрээ зүдэрснийг үл мэдрэн зүтгэх нь тэмүүлэл буйн шинж. Тэмүүлэл хийгээд түүндээ хүрэх арга замаасаа хамаараад тэр хүний хэн болох нь ерөнхийдөө танигдана шүү. Архинд тэмүүлээд байвал за тэгээд ер нь архичин. Эрх мэдэлд тэмүүлбэл жанжин шугамаараа улс төрч. Харин зарим хүмүүс юугаа ч мэдэхгүй мөнгөний төлөө зүтгэж байхад, архидахын төлөө зүтгэдэг нь, цуглуулсан хэдэн төгрөгөөрөө гэр бүлээ тэжээх гэсэн нь байна. Зургийг бүтнээр нь харж байх хэрэгтэй. Улсын төлөө эсвэл ургийн төлөө эрх мэдэлд тэмүүлж байна уу, уухын төлөө эсвэл умбахын төлөө усанд зүтгэж байна уу гэдгийг.
Сайн үйлс тань бадарч
Сэтгэлийн тэмүүлэл тань гүйцэх болтугай
Хайрлан буй найз бүсгүйгээ эмгээн гэж дуудах хүртэлээ цаг хугацааны түүхийг бүтээх нь миний зүрхний тэмүүлэл дээр одоо байгаа миний оршихуй байгаа.
ReplyDelete- Хайрлан буй найз залуугаа өвгөөн гэж дуудах хүртэлээ чамтайгаа амьдарлыг сайн сайхан хүнд хэцүүг хамтдаа туулах нь миний зүрхний тэмүүлэл юм