Wednesday, February 10, 2010

Эцсийн зогсоол

Сүүлийн үед хаврын синдром нь надад эрт мэдэгдээд байна уу, эсвэл өөр бусад санаа тавих олон зүйлсүүдээс болсон уу сэтгэл санаа тогтворгүй ихэнхдээ бодлогширон(Ихэнхдээ болж бүтэхгүй) явах боллоо. Нэг ёсондоо тас аниатай явсан нүдээ бага багаар нээж эхлэх цаг нь болоод нүдээ нээсэн чинь өөрийнхөө ямар аймар хүрээлэл дунд байгааг анзаараад, түүнээсээ болж цочирдолд ороод байх шиг байна даа.

Ерөнхийдөө өөрийгөө хэсэг ажиглаад үзсэн чинь нилээн өөрчлөгдсөн бололтой. Урьд нь тэр миний хүрэх газар гээд нэгэнтээ чиглэж алхаад эхэлчихсэн л бол ямар нэгэн сөрөг зүйлс гарч ирэхэд нь дарахыг нь дараад ихэнхдээ эвлэгхээн тойрч гараад үргэлжлүүлэн алхдаг байлаа. Тэгсэн одоо нэг л сөрөг хүчин зүйл гарч ирвэл цаашдаа үргэлж ийм зам хүлээж байгаа мэтээр хүлээж авдаг болчихож. Мэдсээр байж ингээд байгаа тэнэг ч юм шиг. Юу намайг ингээд сургачихав гэж бодлоо л доо. Тэгээд хүмүүс яагаад өөрийгөө хамгаалдаг гэснээс нэгэн хариулт олчих шиг боллоо. Нэг хүн өөр хэн нэгэн лүү цохилоо гэж бодъё. Мэдээж цохиулсан хүн өвдөнө. Буцаагаад өөрийг нь өвтгөсний хариуд цохиж болох юм. Гэхдээ "хуучин би" мэтийн хүмүүс болохоор зөрүүлж цохиж өвдөлтийг мэдрүүллээ гээд өөрт ч өрөөлд ч ашиггүй гэдгийг мэддэг болохоор зүгээр л сууж байдаг. Цааш нь уг хэрэг тэгээд нээх томролгүй дуусна байх. Тэгж байтал энэ мэт үйлдэл олон давтагдвал яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгээд хамгаалах гэж байгаад ч юмуу санаандгүй нөгөө аймар нөхрийг цохичихож. Тэгсэн өөрийг нь цохих гээд байсан хүн нь айх ч гэх юмуу нөхцөл байдалд орж харин өөрөө болохоор өвдөлтийг мэдрэлгүй хоцорно. Гүй бас тийм юм байдаг юм байжээ?
За тэгээд л муу зан суулаадаа. Өвдөлтийг мэдрэхгүйн тулд.

Миний хувьд дээр бичсэн шиг л байдал үүссэн бололтой юм. Одоо харин буцаад "хуучин би" болохоор шийдсэн гэж байгаа. Хэдий бүтэшгүй мэт санагдаж болох ч миний эцсийн зогсоол бол бүгдээрээ өвдөлт гэдэг үгийг мэддэггүй тийм л газар. Дунд нь би яаж хазайхыг одоо хэлж мэдэхгүй, тэр зогсоолдоо хүртэл явж чадах эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ би шугамаа барьж явах болно гэж итгэж байна.

Tuesday, January 26, 2010

2 дахь том нэрээ бодмоор байнаа.

Миний бие скайтелийн хэрэглэгч болсоор тасралтгүй 11 жил болжээ. Яахав дунд нь гадаад яваад хэдэн жил тасарсан гэвэл жаахан тоогоор багасах байх. Сүлжээ сайн барина, үйлчилгээ нь хурдан шуурхай, янз бүрийн баяруудаар шугам чөлөөгүй байна гээд байдаггүй амар байдаг. Хэдэн сарын өмнө билээ шинэ утас аваад дугаар холбуулах гэж очсонд үүдэн дээр нь байдаг reception нь их муухай аашлаад асуусан юманд хариулж өгөхгүй байсан ч, за энэ олон хүн үйлчилж байхад гээд нээх юм бодоогүй юм.

За тэгээд өнгөрсөн Ням гарагт нэг хэрэг дэгдэв шүү. Skyzone.mn сайт нь дээрээс хойш засвартай гэж байснаа ажилд орчихсон байхаар нь битүүхэндээ баярлаж байлаа. Наад зах нь нэгж, төлбөр энэ тэр гээд бүгдийг нь дамжуулаад хийчихэж болдог болохоор гадагш гүйхгүй нь гээд тэр. Тэгээд нэгж дуусчихсан байсан гадаа хүйтэн байсан, тэгээд угаасаа сайт нь ажиллаж байсан болохоор онлайн худалдаа хийлээ. Урьд нь угаасаа ингээд л хийчихдэг байсан юм. Тэгээд боллоо. carcentre.mn рүү дамжуулалт хийгээд боллоо. Тэгсэн код нь ирдэггүй. Мэйл дээр мөнгө гарлаа гээд ирчихэж. Гайхаад мэссэнжэрт туслах нь байхаар нь асуутал "...өнөөдөр боломжгүй маргааш та сануулна уу..." гэлээ. Тэгэхээр нь мэссэнжэрт орохгүй байж магад тэмдэглээд авах уу гэсэнд "өө тэгье" гээд л уриалгахан байлаа. Маргааш өдөр нь мэссэнжэрт туслах гээд нөхөр нь онлайн байхаар нь асуулаа. Дугаар асууж байна. Нэхэмжлэхийн дугаар энэ тэр гээд бүгдийг нь л бичээд өгсөн. За холбогдох хүнд нь хэлье... Таний дугаарлуу холбоо барина гэлээ. Хүлээлээ нэг цаг харсан ажлын цаг аль хэдийнэ өнгөрч. Тэгээд энэ өглөө дахиад хэллээ. Тэгсэн дахиад л дугаар лавлав. За баярлалаа. Гээд өдөржин байхгүй.

Энэ бичлэгийг оруулах шалтгаан энэ л байв. Би 5000 нэгж авсан. Бага мөнгө биш. Хамгийн гол нь үйлчилгээ үзүүлэгчийн хувьд бараа нь 50 ч 5000 ч 5 сая ч ялгаа баймааргүй юм. Монголын 2 дахь том үүрэн холбооны оператор ийм байж болохгүй ээ. Хэдэн зуун мянган хэрэглэгчтэй л байх. Гэхдээ хариу өгнө гэж 2 хоног таг байж арай болохгүй байхаа.

Wednesday, January 13, 2010

Ubuntu одоо л таалагдаж байна

Үбүнтү гийн 9.10 хувилбар эхнээсээ эхлээд урьдны хувилбаруудаа бодвол удаан суугаад тэгээд ашиглаад сурчихсан хэд хэдэн юм алга болчихоод нэг хэсэг дургүй хүрээд хаячихсан байлаа. Билл ахын бүтээл Windows 7 г хэдэн сар ашиглах шив. Тэгээд ер нь хийх юм гүйцэгдэхгүй компьютертээ тавих цаг маань багадаад байсан болтой.Ер нь яалт ч үгүй баригдаад байхаар Үбүнтү гээ өчигдөр дахиад суулгачихлаа. Наад зах нь Солонгосоор бичих гэсэн SCIM маань алга болоод iBUS гээд шинэ эд ороод ирчихэж.Эхэндээ ч Солонгос хэлнийх нь бүрдлийг нэмж суулгахаас цааш явуулж чадсангүй тэгсэн Үбүнтү маань бүр амар болчихож. Ухаж төнхөөд явж байтал болчихов шүү. Тэгээд нөгөө services байхаа байгаад оронд нь BUM гээд гараад ирж. Анхнаасаа нэг л хүйтэн байсан чинь одоо бол энэ шиг амар эд алга гэж хэлэх байна :D

Монголд цаг хугацаа явах тусам барааны чанар муудаад байдагтай эвлэрчихсэн, балай чинь хамаг хэрэглэхэд ядаргаатай болчихож гээд үглээд сууж байсан чинь, үнэн хэрэг дээрээ байдал эсрэгээрээ байжээ. Гарснаас нь 4 сарын дараа хэрэглээндээ оруулж байх шив. Технологийн дэвшилээ гэж :)

Saturday, November 21, 2009

Нээлттэй гээд яадаг юм?

Сүүлийн үед хичээл дээр Японы гадаад бодлогын талаар үзсэн нь их таалагдаад байгаа. Нөхдүүд уг нь хаалттай бодлого гэж барьж байсан юм байна лээ.Учир нь гэвэл гадны шашин их дэлгэрээд соёл нь устаж үгүй болох даваан дээр тулаад очсон юм байх, тэгэхээр нь хаан хэн нь ч гэлээ нэг ухаантай нөхөр улсаа ерөөсөө хаалттай улс болсныг зарлачихаж гэнэ л дээ. Яахав хаалттай улс болохоор соёлын талаар айлтгүй ер нь Япон Японоороо байж л гэнэ. Даанч нэг гэм нь хөгжлийн асар их хоцрогдол үүсч л дээ. Уг нь бол аюулгүй байгаад байгаа юм шиг тэгсэн хэрнээ нөгөө хэдэн нөхдүүд нэг өдөр дайраад ороод ирвэл хамгаалах технологи сайтай батлан хамгаалах систем байхгүй, дуусаа.

Тэгэхэд нөгөө талд нь Европууд хувьсгал хийгээд, хөгжлийнхөө оргил үед нисэж явжээ. Ерөнхийдөө бол хөгжил гэдэг нь соёлын солилцоо гэсэн юм байна. Европууд муу ус зайлуулах системтэй болж их л сайхан нөхдүүд болсон байгаа юм.

Ер нь нээлттэй эх ч гэсэн нэг иймэрхүү. Аль нээлттэй аль олон хүний гарт очиж, хэрэглээнд нь гүйнэ тэр хэмжээгээрээ хөгждөг. Хаалттай нь мэдэхгүй, мэдээж хөгжиж л байгаа биз. Хэрэгцээгээ дагаж заримдаа тэрнээсээ түрүүлж хөгждөг шиг харагдаад байдаг.

Зарим гарууд нээлттэй эх гэхээр л хамгаалалт муу гээд байдаг. Тэр Жуумла, phpBB эд нар чинь нил цоорхойтой л гээд байдаг. Цоорхой нь хаанаа юм гэхээр таг болчихно. Зүгээр л тоть шиг хүмүүсээс сонсоноо дамжуулж явдаг. Эхлээд ер нь цоорхой гэдэг үгээ мэдэх хэрэгтэй. Яадаг гэхээр, уутан дотор ус хийгээд амыг нь зангидчихаар ус нь гоожихгүй байвал цоорхой алга гэсэн үг. Мэдээж зүүгээр хатгачихвал цоорч л таарна. Эсрэгээрээ ус гоожиж байвал цоорхойтой ба тэрийг нь бөглөх хэрэгтэй гэсэн үг.
Харин зарим гарууд амыг нь зангидаагүй эсвэл дутуу зангидчихаад доош нь харуулаад үзэхээр ус гоожоод байна энэ чинь нил цоорхойтой байна гээд байх юм.

Энэ жишээ жаахан тохирохгүй нь гэхдээ л нэг иймэрхүү

Saturday, September 26, 2009

Fairy Tale

I have never liked Chinese song before until she sent me this song.
I would say I have done research on this song.

The English translation is below the youtube clip.
I would sing this song for her =D



I've forgotten how long it has been
since I've never again...
listened to you telling your beloved fairytale
I've thought for a long time
I start to panic
have I done something wrong?

You said to me with full of tears
Inside the fairytale are all lies
I can't possibly be your prince
Maybe you can ever understand
You said I love you ever after
The stars in my sky has lightened up

I'm willing to be
that angel you love inside the fairytale
Spread up my hands
become the wings to protect you
You must believe
believe that we can be like that in the fairytale
prosperity and happiness is the ending

You said to me with full of tears
Inside the fairytale are all lies
I can't possibly be your prince
Maybe you can ever understand
You said I love you ever after
The stars in my sky has lightened up

I'm willing to be
that angel you love inside the fairytale
Spread up my hands
become the wings to protect you
You must believe
believe that we can be like that in the fairytale
prosperity and happiness is the ending

I want to be
that angel you love inside the fairytale
Spread up my hands
become the wings to protect you
You must believe
believe that we can be like that in the fairytale
prosperity and happiness is the ending

I will be
that angel you love inside the fairytale
Spread up my hands
become the wings to protect you
You must believe
believe that we can be like that in the fairytale
prosperity and happiness is the ending

Let's write our ending together

Friday, September 11, 2009

Би бахархдаг

Хэдэн зууны тэртээ дэлхийг талыг эзэлж байсан хийгээд
Хагарал бутралд орж харь орны эрхшээлд орж
Хэдэн зуун жил дарлагдсан хэдий боловч
Хүннүг Сүннүгээс улбаат Монголоо авч үлдсэн
Агуу өвөг дээдсээрээ би бахархдаг.

Мянга мянганы тэртээ хүн төрөлхтнийг өлгийдөж байсан
Мянга мянганы дараа ч хамаг амьтныг тэтгэх
Үргэлжийн мөнхөд цэлмэг хөх тэнгэртэй
Өнө мөнхөд орших ёстой
Агуу түүхт эх нутгаараа би бахархдаг

Би өөрийн бишрэн шүтдэг шашнаараа бахархдаг
Би намайг өсөхөөс эхлээд, өдий хүртэл тэтгэж буй гэр бүлээрээ бахархдаг
Би оюун бодолд минь цэцгийн үрийг суулгасан багш нараараа бахархдаг
Би хаа ч явсан ажрахгүй нүүдэлчин ард түмнээрээ бахархдаг
Би бодоход хүртэл дэндүү агуу энэ орчлонгоор бахархдаг

Ер нь өөрөөсөө бусад бүгдээр бахархдаг.

Sunday, August 2, 2009

Шуурхай байдал

Долоо хоногын амралтын өдрүүд болохоор Монголын бүх л юм зогсчих юм.Сонин сэтгүүл элдэв үйлчилгээ гээд л.Харин цэнгээний газрууд, болон ресторанууд нилээн ашигтай ажилладагийг гадуур явахада тодорхой харж болно.

Гадаадад ер нь сонин хэвлэлүүд амралтын өдрүүдэд гардаггүй боловч интернэт дэх мэдээллийн хуудсууд мэдээллээ шинэчлээд байж л байдаг.Амралтын өдөр гээд амьдрал зогсох биш шинэ соргог хүмүүст дуулгахаар зүйлүүд уг нь болж л баймаар.

За энийг ингэж шүүмжлээд орхилоо.
Өнөөдөр лагер дээрээс орж ирээд мэйл руугаа орсон чинь BBC.co.uk ийн мэдээн дээр Монголын цөлөөс нуусан байсан түүхийн дурсгалт зүйл олдлоо гэсэн мэдээ байхаар нь "7 сарын 1" ны гэх хэрэгээс өөр мэдээ онцолж ирж байгаагүй болохоор нь ороод үзсэн чинь 1930 оны их хэлмэгдүүлэлтийн үед нуусан Ноён хутагт Данзан Равжаагын эдэлж хэрэглэж байсан болон магадгүй бүтээсэн зүйлсүүд нь олдсон юм байна.Монгол Австралийн хамтарсан экспедиц олсон ба дахиад хорин хайрцаг олдоогүй үлдсэн байгаа юм байх.

Энэ талаар илүү юм байна уу гээд Монголын мэдээний томоохон гэх бүх сайтуудруу орлоо харамсалтай нь юу ч олсонгүй.