Өдийг хүртэл туулахдаа би дараах дамжлагуудаар дамжсан юм:
1.Эвдэлж сурах
2.Засаж сурах
3.Хэрэглэж сурах
4.Хөгжүүлж сурах
Одоогоор хамгийн сүүлийн шатандаа эхлээд явж байна гэхэд буруудахгүй болов уу.
Тэгээд Conficker гээд нэг аймар хорхой гарч ирээд энд тэндгүй бусниулаад энэ тооцоолуурын хорхойд зориулсан хор хийдэг аврагууд болох Kaspersky, Symantec энэ тэрийг сандаргаад байна гээд, бүр BBC ээр гарч байсан шүү.Нээх тоохгүй л байсан юм.
4 сарын өмнөөс юмдаа виндовс системд маань C:/Recycler/S-xx-.... гэсэн нэг юм гарч ирээд гайхшралд оруулаад байдаг байсан юм.Тэрийг нь суулгасан байгаа avast antivirus ээрээ хайлгахаар ямар ч юм гарч ирэхгүй тэгсэн атал kasperksy online scanner аар үзэхээр нэг "но"-той юм байна гээд.Ядаргаатаад тэгээд антивирусээ EICAR test ээр үзэхээр асуудалгүй зүгээр ажиллаж байдаг.Системийн шинэчлэлээ цаг тухайд нь хийгээд явдаг ийм юм яагаад гарч ирэв гэж хэсэг ноцолдож байгаад за виндовстой ч угаасаа нээх суух биш гэж бодоод орхичихсон байсан юм(Миний хувьд нээлттэй эхийн Ubuntu системийг мөн ашигладаг бөгөөд зарим нэг асуудлаас болоод виндовсоос бүрэн шилжиж чадахгүй л байна.Дараагийн бичлэгтээ энэ талаар оруулнаа)
Тэгсэн өнөөдөр за бүр нэг л бишээ.Тэгэхээр нь санаандгүй нөгөө гайхал Conficker ийн шинж тэмдэг миний тооцоолуур дээр илэрч байгааг оллоо.Аз болоход аюултай хувилбар нь биш шиг байна.Гэхдээ л тооцоолуур дотроо "хорхой" той суугаад байна гэдэг утгагүй байна. Энэ устах шинж алга.Одоогоор энэ гайхалын талаар гүүглдээд сууж байна.Гүүглээс conficker гэж хайхад 11 700 000 илэрц гарч ирж байгааг бодоход "овоо гар" шиг л байна.Судалгаагаа дуусгаад нэг дүгнэлт бичнээ.
Хурдхан шиг Убунту рүүгээ бүрэн шилжих минь
Яагаад бүрэн нүүж чадахгүй байгаа шалтгааны чинь талаарх бичлэгийг тэсэн ядан хүлээе дээ. :)
ReplyDelete