Хэрвээ энэ бичлэгийн өмнөх бичлэгийг уншсан бол би гэдэг хүн Билл ахын бүтээлээс бүрэн салж чадахгүй байгаа ба энэ талаараа дараагийн бичлэгтээ бичнэ гэж байсан билээ тэгээд бичиж байна.
За тэгэхээр шилжиж болохгүй байгаа шалтгаан нь биднээс илүү хөгжилтэй гэдэг Солонгосоос болж байх шив.Миний бие энэ зүүн зүгийн нутагт амьдарч сурч байхдаа соёл тэгээд хамгийн гол нь янзан бүрийн чөлөөт цагаа өнгөрөөх сайт зэргүүдэд ихээхэн дассан байх юм.Хамгийн наад захын хэрэгцээ гэхэд дуртай хамтлаг дуучдынхаа дууг татаж авах тэгээд цаашилбал янзан бүрийн мэдээ уншина гээд явж өгнө.
Яагаад энэ бүхнийг яриад байна вэ гэхээр, эдгээрийг Солонгосд хийгдсэн вэб сайтаар дамжуулан үзэхэд тухайн сайт нь ихэнхдээ ActiveX шаарддаг юм.Тэгээд нэг өдөр зориглон Федора руу бүрэн шилжих гэж үзэж байлаа.Wine суулгачихаад IE суулгах гэж нилэн юм болж байсан юм.За тэгээд ер нь болоод явчихлаа гээд бодоод нөгөө гайхал сайтуудынхаа нэгэн рүү нь ортол ActiveX суулга гээд суучихаж байнаа.Тэгэхээр нь бөөн баяр болов.Үргэлжлүүлээд ажиллуулах гэсэн чинь таг.Тэгэхээр нь гайхаж байгаад workspace ээ солиод өөр юм хийж байгаад нөгөөдөхөө хартал харин ажиллаж байх шиг дахиад дартал бас байхгүй таг.Тэгж байгаад гарнаас юм бичих болсон чинь wine алдаа заачих шиг боллоо.Тэгээд бодож гарлаа л даа.Тэгэхэд нэг мэйлийн үйлчилгээрүү орсон байсан бөгөөд хамгаалалттай хэсгээр нь орсон хэрэг.Тэгээд юм бичихээр гарнаас ирсэн мэдээллийг хамгаалах функ ажилласан болов уу тэгэхээр яахав виндовс, линукс хоёр маань гараа өөр аргаар удирддаг байлгүй, тэгээд л таг болсон нь тэр байж.За тэгээд энэ наад захын жишээ.Банк мэтийн сайтуудын вэб сайт бол дор хаяж 4 нэмэгдэл сууж байж ажиллана.Цаашлаад ард түмэн нь илүү дутуу юманд дургүй юм байлгүй бүр том том сайтууд нь гэхээс ихэнх сайтууд нь IE ийн стандартад тохируулаад хийчихнэ тэгэхээр firefox дээр хагас дутуу зарим дээр үед хийгдсэн эдүүд бол тэгээд дээр доор хачин юм гарна.Харин сүүлийн үед энэ асуудал шийдэгдэх тийшээ хандаж байгаа.
Мөн зарим таньдаг хүмүүсээс албан баримт ирэхээрээ hwp гэсэн өөрсдийнх нь албан бичиг боловсруулах програмаар бичигдсэн форматтай баримт ирэх бөгөөд тэрийг нь Hangul гэж нэг програмаар нээх ёстой.Аз болоход Open edition гээд нэг гарсан юм шиг байна лээ арай туршиж үзээгүй байгаа.
Эндээс нэг л юм хэлэх гээд байгаа юм.Манай Монголын хувьд МТ ийн салбар дөнгөж нахиалж буй билээ.Аа харин Япон, дээр дурьдсан Солонгос гэх улсууд мод болчихсон АНУ мэт нь хамгийн өндөр ургасан мод.Энэ салбарын модны хөгжил үүсэх газар нь одоогоор Виндовс болон Нээлттэй эхийнх гээд хоёр хуваачихад бараг л гэмдэхгүй.Солонгосын хувьд 80 аад оны дундаас эхлээд виндовс гэдэг газар модоо ургуулаад эхэлчихсэн болохоор одоо хичнээн өөр газар таръяа гэсэн цаг багагүй өнгөрсөн учир мод нь нилээн том болчихсон.Тэгэхээр маш аажмаар түлхсээр хэтэрхий орсон виндовс орчиноос салах тийш нь хандаж байна.Өчнөөн л шалтгаан байна хамгийн гол шалтгаан нь зүгээр модоо ургуулахынхаа төлөө тэд үнэхээр их хэмжээний хөрөнгө гаргаж байгаа.Модны үндэснээс эхлээд навч хүртэлээ идээшчихсэн учраас холдох дургүй.Бүгдийг нь нэг дор нүүлгье гэвэл асар их хэмжээний хүч хөрөнгө зарах болно. Тэгээд дассан газраасаа хүмүүс холдох дургүй л байх болов уу.
Харин бидний хувьд дөнгөж ургаж эхэлж байгаа.Гэхдээ одоогоор жижигхэн болохоор харагдсан ч харагдаагүй ч виндовсын нутагт их төлбөр төлөхгүй яваад л байна.Нэг газрын эзэн биднээс төлбөрөө авъя гээд хүрээд ирнэ байх даа.
Тэгээд ч нээлттэй газар луу ихэнх моднуудыг нүүлгээд эхэлчихсэн(АНУ, Герман,Франц гэх мэт).Зарим газрууд модоо тарихдаа нээлттэй газар тарьж эхэлж байна(Куба).Бид тэгтлээ томроогүй байгаа учир тэр нээлттэй газар луу нь очиж ургъя л даа.Наанадаж л бид хөрсийг нь дулааныг нь өөрсдөдөө тохируулаад өөрчилж болно.
No comments:
Post a Comment