За өнөөдөр OBP гэхдээ beer бус basketball нь боллоо.
5 нилээн өнгөрч байхад 4 дүгээр сургууль дээр очлоо очиход 4 хүн ирсэн байсан ба яг ирсэний дараа Баярсайхан гэдэг ах ирсэнээр 8 уулаа болж аваад тоглож гарлаа.Тэгсээр нэг цаг гаруй тоглож байтал Хасаа буюу WOHLOV ирсэнээр 9 үүлээ 3 хүнтэй 3 баг болж хуваагдан тоглолоо.
Би гэдэг хүн үнэхээр хөдөлгөөний дутагдалд орсон байна гэдэг нь харагдлаа шүү.Уг нь 2 км тасралтгүй гүйчихдэг л юм гэтэл сагсдаад 12 онооны хооронд мажийх дөхлөө :D
Энэ хөдлөх, гүйх гэдэг тусдаа ойлголт юм байна.
Ёстой нэг сайхан тоглож авлаа.Сүүлрүүгээ халж эхэлсэн үү бие мах бодь маань зохицож эхэлсэн үү ядрахаа байгаад ирдэг юм байна.
Ер нь нэг ингэж хөдөлж тоглож байхгүй бол 30 гараад ирвэл хөшингө биетэй, өвгөн шинжтэй амьтан гарч ирэх нь шиг байна.
Дөлөө ахын болов уу, нэг камераар зураг дарсан Монгол Пенгивин сагсан бөмбгийн төлөөлөл болсон тамирчидыг дарсан байгаа.Тэгж байгаад хаа нэгтээ тавигдах байх.
За тэгээд хүмүүс минь компьютерчин, багш, нягтлан бодогч, байна уу хэн ч хамаагүй хүн л хойно идэвхитэй хөдөлгөөн үнэхээр хэрэгтэй юм байна шүү.Юм хийгээд суухаар ядараад ч байгаам шиг болоод байсан "сэгсийтлээ" сагс тоглочихсон чинь бие эрхтэн сэргэж байх шиг.
Хэхэ би уул нь спорт сонирхдоггүй л дээ. Өмнө нь хүн ягаад спортод тэгтлээ сонирхолтой болчдог байна аа гэсэн чинь одоо л ойлгож байна. одоо ингэж байгаад сагс тоглохгүй бол байж чадаахаа байж байна шүү. дараагийн OBP хэзээ болох бол. Гэхдээ Beer биш Basketball шүү. КК. Түүнийг Хатнаа зохицуулах бол уу үгүй бол арай өөр хүн бол уу. Гэхдээ л тэсэн ядан хүлээж байя6
ReplyDeleteХатнаа нь зохицуулахаар болоод салсан шиг санагдаж байна.
ReplyDelete