Сүүлийн хоёр хоног сургуулийн фестиваль болоод бужигнаж бужигнаж өнөөдөр өглөөгөөр дуусч байх шиг байна. Одооноос эхлээд оюутнуудын царай бол ерөнхий тархинд төсөөлөгдөөд л байна. За тэр ч яахав, давхар-цөмрөлт(double deep) гэж миний орчуулаад байгаа хямрал юу юугүй хаяад тулчихлаа гэж өнөө өглөө үүрээр уншиж байснаа санаад байгаа юм. Тэгсэн чинь хаа газар хүмүүс санхүүгийн бэлэн бус хэрэгслээр байгаа хөрөнгөө алтаар хэмжүүлж хадгалах болсон гэнэ. Өөр тэгэд эртний ховор барааны гүйлгээ бас өсч л байгаа байх. Яагаад ийм юм болсныг нь мэдээ уншдаг бол гадарлаж л байгаа байх. Грек тэргүүтэй орнуудын засгийн газар нь өрөндөө баригдаад явахаа байгаад, тэгсэн АНУ-ын зээлжих эрхийг нь зүгээр л хувийн компани бууруулж дүгнэсэн, бас нэг сонирхолтой юм нь Олон Улсын Валютын сангийн захирал байхаа Доминик гээд их сүртэй нөртэй хөгшиний холбогдсон хэрэг гэсэн гурван юм л бүх юмны зангилаанууд болж байх шиг байна. Би л харахдаа ингэж хараад байна өөр хүмүүс юу ч магад. Улс төр, эдийн засаг, ашиг сонирхол, "аймшиггүй айдас"ны нөлөө орсноор харахад энгийн юм шиг хэргүүд улам бүр төвөгтэй юм шиг болж харагдаад байна.
За энэ бол оршил байлаа. Түрүүн дурьдсанчилан алт болон зарим нэг зүйлсийн цэнэ өсөөд байгаа сурагтай. Яагаад гэвэл хамгийн ойрын жишээ татахад 2008 онд болсон хямралын үеэр хөрөнгийн зах зээлд эргэлдэж байгаагаас эхлүүлээд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд валютийн зах зээлд гээд хохирол амсаагүй газар бараг нэг ч байгаагүй ба сүүлийн хэдэн зуун жил байж л байгаа ирээдүйд байх юм шиг алт л "дажгүй" чанартай гэдгээ харуулсан. Гэхдээ 2008 оны хямрал бол идээндээ бугласан гүн шархнаас шүүс нь гарсан л хэрэг байсан мэт. Тэрийг нь дарж байна гээд засгийн газрууд мултрах аргагүй улс төр эдийн засгийн шийдвэрүүд гаргачихсан.
Хэрэвзээ үнэхээр их хорийн уулзалт дээр Японы санхүүгийн сайдын дүрслээд байгаа "иллюшн" бодит байдлаа орвол алт байтугай, бодитоор оршин бий агуу том барилга, техник хүртэл үнэлэмжгүй болох байх.
Энд л аймшиггүй айдас орж ирж байгаа юм.
Яг Бурхан багшийн сургасан нэг сургаалийг нарийн санахгүй ч утгыг нь сийрүүлбээс, "энэ хорвоод холбоос үгүй зүйлс нэгээхэн ч үгүй. бүгд хоорондоо шалтгаан, хийгээд үрийн холбоогоор холбогдчихсон байдаг. алимны мод таривал алим л гарна" маягийн логиктой тархины тэжээл байдаг. Бүх юмыг ингээд л томьёолчихсон байж.
Нийт системийг бүрдүүлэгч сүйрч байхад ганцхан өөрийгөө аваад гарна гэвэл том эндүүрэл. Дэлхий сүйрвэл сарлуу гараад явчихна гээд байгаа нөхөд тэнэгүүд. Тэр байтугай таны биенээс гарсан гэдэсний хий дэлхийн дулааралд багагүй хувь нэмэр оруулж байгаа шүү. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл, хэрвээ энэ яриад байгаа хямралыг ирэх цагт даван гаръя гэвэл хэдэн ухаантай засгийн газрын тэргүүнүүд эсвэл алтаар мөнгөө дарчих аргаар биш бүгдийн үйл л хамгийн чухал.
No comments:
Post a Comment