Friday, April 9, 2010

Цөмийн зэвсэглэлийг хорогдуулах гэрээ

Сүүлийн үед нөхөр Обама, Медведев буюу дэлхийд хамгийн олон цөмийн зэвсэгтэй улсуудын ерөнхийлөгч нар 1991 онд байгуулж байсан цөмийн зэвсгийн талаарх бодлогын гэрээг дахин байгууллаа. Аймар л юм яриад байх юм. Тэгээд бодлоо л доо анх энэ цөмийн зэвсэг гэдэг эд 1945 онд арлын орон дээр ямар хор уршигтай болохоо үзүүлж байсан билээ.

Нөгөө гайхал хүйтэн дайны үед Социалист лагер болон, Капиталист лагерын хооронд хүчээ тэнцүүлэх гэж эцэс төгсгөлгүй мэт оргилын өөд тэмүүлцгээсэн. Түүнийх нь үр дүнд энэ жижигхээн гараг дээр өөрсдийгөө хэд дахин шарчихаар цөмийн бөмбөг гэдэг эдийг бүтээчихсэн. 1945 оноос хойш дайн гарах хэмжээний юм хэд хэд болж байсан ч, аль ч нийгэмд байдаг үхэхдээ үхэр буугаа тавьдаг заншилаас шалтгаалан онцын сүртэй юм болоогүй. Дээд сургуулийн босгыг цуг алхан орсон нэг нөхөртэйгээ ярьж суухад, "Цөмийн бөмбөгөнд Нобелийн энх тайвны шагнал өгөх ёстой, энэ байсан учраас дэлхийн 3-р дайныг түүхэнд бичээгүй" гэх маягийн юм ярьж байлаа. Үнэхээр л энэ эд л байсан учраас ЗХУ, АНУ хоёр хэд хэдэн удаагийн тулгаралтаас буцаж байсан байдаг.

Одоо тэгсэн тэр цөмийн зэвсэгтэй улсуудын клуб нь анх байснаа бодоход хэд дахин их тооны гишүүнтэй болчихсон. Байдал эвгүйрвэл ялагч ялагдагч гэж байхгүй дүр төрхтэйгээр үр дүн нь гарахаар болчихсон. Тэгсэн энэ нөхдүүд цөмийн бөмбөгөө багасгана гээд яриад эхлэв. Гүй, сайн хэрэг шүү дээ. Даанч энэ нөгөө тогтвортой байдлыг алдагдуулна. Даам тоглож байхад хоёр даамны дунд орчихсон байхад яаж ч чаддаггүй. Харин нэг л холдоход хойноос идчихнэ. Тэгэхээр байдал нөгөө талд нэг иймэрхүү л юм харагдаад байна. Гүрэн улсуудын ерөнхийлөгч нар инээж байгаад, "хэдэн арван жилийн дараа яахав, нэг үзчихнээ" гэсэн янзтай юм л хийгээд байна даа. Цөмийн бөмбөг л байхгүй бол хуримтлуулсан цэрэг зэвсгийнхээ хүчийг Ирак мэтийн газар биш бүрэн утгаар нь туршиж, цэвэрлэгээ хийж, дэлхийг дахин хуваана. 2-р дайны төгсгөл хүртэл их гүрнүүдийг бодлого нэг иймэрхүү л байсан. Энэ дунд нь жижиг улсууд шатрын хүүгийн дүрд тоглоно. Ард байгаа тоглогч хүсвэл Бэрс болно үгүй бол тактикийн золиосонд явчихна.


Жижиг улс байх хэцүү ч юм даа.

Thursday, April 8, 2010

Ойд алхсан дурсамж

Өнөөдөр хотын төв рүү ойрхон байдаг Монгол Таун гэж нэрлэгдэх газар луу очих хэрэгтэй болоод очиж, хэргээ бүтээчихээд гэртээ ирэх замдаа Сакура шиг мод дэлгэрч байхыг хараад сайхан явж байв.

Тэгээд өгсөөд явж байснаа хажууд байсан ой модыг хараад цаг хугацаагаар түр зуур аялаад ирэх шиг болов шүү. Эхлээд хамгийн сүүлд хэзээ ой модонд орж алхаснаа санахыг оролдлоо. Бага байхаас хойш манай лагерын байшин Жигжидын аманд байсан бөгөөд манай байшингийн хувьд яг ойн хажууханд байдаг байлаа. Өвөө маань зээ нараа салхинд гаргана гэж анх барьж байлаа. Бага байхдаа зун бол ер нь тэр газар л өнждөг байлаа. Урьд нь засгийн газрын лагер байсан болохоор ерөнхийдөө бидэн шиг жаахан юмнууд харагдахгүй дандаа буурал толгойтой голдуу хүмүүс байдаг байлаа. Дээд талын байшин урд талын байшин гээд л 3 хан байшинд тус бүр 2 хүүхэд байдаг. Манай байшинд яахав манай 2 дүү гээд 3 уулаа. Тэгээд л тэр хавьдаа буулгаж өгдөг байлаа шүү дээ. Ой мод руу хааяа орж "дүүгий-даагий" тоглоно. Хувцасаа сольж өмсөнө гээд л. Анх миний дугуй унаж сурсан газар гэж байгаа.

Өглөө мань мэт бол хамгийн эртдээ л 9 цаг гэж босно, гол төлөв 10 цагт. Тэгэхэд өвөө, эмээ аль хэдийнэ босчихсон цай чаначихсан угтдаг байлаа. Өглөөд 5 цаг 6 цаг хавьцаа босоод ууланд гарч алхаж байгаад ирдэг гэдэг байлаа. Тэр эрт яаж босдог байнаа гэж бодоод л ийм хөгшин болж байж өглөө тийм эрт босдог юм байхдаа ухааны юм бодож байснаа санаж байх шиг.

Тэгж байгаад нэг орой унтахдаа өвөөд хэлж байгаад өглөө уул руу явахдаа намайг аваад яваарай гээд унтав. Өглөө намайг жаахан унтаж аваг гэсэн бололтой 7 цагт сэрээж байсан юм. Намар дөхөж байсан найман сар учраас нар мандаад удаагүй байлаа. Тэгээд л дээшээ алхлаа, төд удалгүй уг нь дээшээ явдагаа яриад надтай явж байгаа болохоор уулын бэл хүрэхээс арай наахна суув. Зүүн зүгт байх моддыг заагаад "...тэнд байгаа моднууд намхан энд байгаа моднууд өндөр байгааг харж байна уу?" гэв. Харахад нээрээ тийм харагдсанд би ч тийм байна л гэлээ. "...нар зүүн зүгээс манддаг болохоор цаана байгаа моднууд нь түрүүлээд нар үзчихдэг учраас заавал өндөр байх шаардлагагүй, харин энд байгаа моднууд нар үзэхийн тулд өндөр ургадаг юм..." гэж хэлэв. Өө нээрээ тийм юм байна даа гэж бодож байлаа.

Тэр өдрөөс хойш удалгүй бид нарын хичээл орохоор болж хотын байшиндаа нүүж очлоо. Тэгээд хичээлийн жил ч дуусч удахгүй лагертаа очино доо гээд байж байхад, манай өвөө тэнгэрт хальж билээ. Бага байсан ч гэсэн ахиад тэр гоё хүнтэй уулзахгүй гэж бодохоор нэг л хачин байсан. Юугаа ч мэдэхгүй уйлж байснаа санадаг юм. Тэр зундаа ч яахав лагерт гарсан, тэрнээс хойш ч хэдэн жил дарааллаж гараад би гэдэг хүн гэрийнхэнийгээ дагаад алс холын нутгийг зорьсон билээ. Амралтаараа нэг лагер дээрээ очиж хэд хонохдоо яг тухтай байгаагүй юмдаг. Одоогоос 4 жилийн өмнө байсан юм байна даа. Тэрнээс хойш 2 жилийн дараа буцаад очиход эдийн засгийн хувьд хямрал эхэлчихсэн, лагерийн байшингаа зарчихсан байв. Өчнөөн олон эсэргүүцэлтэй тулгарсан ч хэн нэг нь зарчихсан байв. Ой модонд яг гоё байсан миний санаж чадах хамгийн сүүлийн дурсамж энэ л байх юм. Одоогоос 8 жилийн өмнө гэсэн үг. Яахав тэрнээс хойш энд тэнд явж байгаад нар модны завсраар гэрэлтэх моддын дунд алхсан байж магадгүй ч санаж чадах нь энэ л байна.

Нэг өдөр лагерынхаа газрыг буцааж худалдаж авна даа.

Monday, April 5, 2010

Унтах

Унтах гэж нэг гоё ч юм шиг муухай ч юм шиг эд байнаа. Сайхан унтаад ирэхээр эрч хүч ороод дэлхийг өргөсөн ч бэлэн болчихно. Нөгөө талд унтаж байхдаа болох болохгүй янзан бүрийн зүүд зүүдэлж, эвгүйхэн зүүд зүүдэлчихсэн бол юун дэлхий өргөх манатай, орноосоо толгойгоо цухуйлгах хэцүү. Тэгээд л нойрондоо дийлдчихвэл хоцрох гэх мэт балагтай хэдэн хэрэг цувж өгнө дөө. "Нойрноос морио" гэдэг нэгэн ардын үг байна.

Би уг нь ОпенМН гэдэг багт харъялагддаг хүн. Тэгээд манай багийн ажил эхэлчихээд яваад байдаг би одоогоор орох боломж гардаггүй шүү. Энэ өрөөнд компьютер байдаг ч юм хийгээд суух газар арай биш юмаа. Заримдаа хэн нэгэн орж ирээд гарны оролтын тохиргоо өөрчилөөд, татаж суулгасан програм устгачихаад байх юм. Тэгж байгаад нэг Япон үйлдэл дээрээ харагдсан гэж байгаа. "Олон нийтийн" гэсэн тодотголтой болохоор юу ч хэлж чадаагүй. Удахгүй нэг компьютерний барааг өрөөндөө харахгүй бол бүтэхгүй шинжтэй байна.

Энэ оюутны байр Global шинждээ үнэхээр тохироод байгаа юм даа. Наран ургах зүгээс наран жаргадаг ч юмуу яадаг юм тийм газраас ирсэн нөхдүүд байх юм. Тэгээд ер нь орчин нь ч гэсэн. Нэг удаагийн хувцас угаалтын зардал 2000 болчихоод байхын. Энэ л жаахан тийм. 2 сард ашиглалтанд орсон байр гэсэн доошоо манайхаар бол подваль гэхдээ л гадагшаа гардаг хаалгатай газар луу нь орохоор цемент үнэртээд байгаан.

За тэр ч яахав. Ерөнхийдөө л нэг хэвийн амьдрал ингээд эхэллээ дээ. 5 жил сурна гэж бодохоор бас л хол сонсогдоод байна. Анх ирж байснаа бодоход арай дасчихсан байна. Тэгсэн магистр хийж байгаа гээд нөхдүүд байнаа. 5 жил аймар хол байна гэхээр урдаас наадах чинь ёстой жинхэнэ утгаараа оюутан байдаг нас гэж байна. Оюутан байдаг нас нь ямар ч байдаг юм үзэхээрээ бичээд л байхаас.

Одоо Солонгос хэлний хичээл хийхээр гарлаа. Тэгчихээд тоо жаахан бодохгүй бол толгой бүр явуургүй болж эхэлж байна. Хурдхан laptop ний төсвөө батлуулж авмаар байдаг даанч манай гэрийнхэн намайг хичээл хийхгүй гэж бодоод л байх шиг байгаан. Нэг талаар тийм ч нөгөө талаар би бас нилээн боломжуудыг алдаад байх шиг байнаа.

Монголд бослого болоод байх шиг байсан ямархуу юм болж байгаан бол. Намба алдсан хүний хийж байгаа ажил бас эвгүйрвэл эвгүйрэх л байх. Гэхдээ гайгүй байлгүй дээ.

Sunday, April 4, 2010

Эдийн засгийн "хэв"

Эдийн засгийн талаар сонирхож уншдаг болоод жаахан хугацаа өнгөрч байна тэгээд магадгүй нэг зүйлийг ажиглалаа. Ер нь бол Англи гэдэг улсыг хамгийн анхны түүх эхэлсэн газар гээд үзэж болохоор юм шиг. Англи, Америк, Европ, Ази. Нэг иймэрхүү янзаар явсан юм шиг. Энэ дунд Япон ганцаараа өөр байх шив.

За гол сэдэв руугаа орвол. Ямар нэгэн хөгжингүй, эсвэл шинээр аж үйлдвэржсэн улсуудыг харж байхад анх хөгжиж эхлэхэд нь хэдэн гол нөхдүүд хамаг зүйлийг хийж бүтээгээд, томордог. Тэд томрохын хэрээр улс орны эдийн засаг хөгжсөн байх жишээтэй. Тэгж байгаад гайгүй хөгжилтэй болоод ирэхэд нь нөгөө анхны зүтгүүрүүд маань хэтэрхий аврага болчихдог ба шинээр компаниуд гарч ирэх гэхээр зүгээр гулсуулж залгичихаад болохгүй, өөрөөр хэлбэл монополь болчихдог. Энэ жишээ Англид нөгөө аж үйлдвэрийн хувьсгалийн үеийн эздүүд, Америкт Рокфеллер, Дюпон, тэгээд наашилбал Солонгост Хьюндэй, Самсунг гээд Монголд MCS, Genco, Nomin мэт.

Economist.com дээр нэг нийтлэл гарсан байсан. Солонгос гэдэг энэ улс дэлхийн эдийн засгийн хямралын үед chaebol гэгдэх нөхдүүд нь аварч гарсан бүр өсөлттэй гаргасан гэж байгаа. Уг нь бол эд нарыгаа авилгал өгсөн, монополь гээд үзэж ядаад байдаг байсан чинь ингэж байна. Тэгээд хэтэрхий томрохоороо дийлдэхээ байчихдиг шиг. Ямар ч байсан Монголыг бас л нэг иймэрхүү ирээдүй хүлээж байх шиг байна. Гол нь төр цагаа олсон зөв зохицуулалт хийгээд байвал бизнессийнхэн гэдэг нөхдүүд зөв талаараа зүтгүүр нь байж болох юм. Даанч хамаг юм нь холилдоод хэн нь хэн гэдэг нь мэдэгдэхээ байчихсан.

Friday, April 2, 2010

One more lonely night

At the moment of writing this I have been in Korea for 4 days. From the time I entered flight it had been nice until I needed to leave other students those whom came to Korea with me. I was supposed to be picked up by someone who is from language institute. Unfortunately there were no one to come so I decided to get here by on my own. I took a bus to get here and it took around 2 hours due to the traffic jam. After that I had a trouble with finding this campus. Whew, finally I got here and took a test at the time when I haven't been slept for more than 30 hours.

Then the guy who is from Iran took me to the dormitory and taught me everthing needed to be done. Now we are friends, a good friends. Also I am getting into Muslim people's life. How honest they are.
About my roommate, he is nice, unfortunately he is leaving Korea in next 4 weeks. And there is one Mongolian in my class. But she act as she doesn't like to talk to me. I don't know, maybe it is just because we have had 2 classes so far.

I feel lonely here. The first day night was terrible. Now it has got better. But still not really nice. Computer and Amin(the guy from Iran), Eric(Malaysia), James(roommate) are my friends now. No one else. I having kind of first-few-days-sickness or something like that. Lonely. I hate this word.

Every time I only remember that there are lots of people's trust is on my back. And I was one of the lucky people those who chosen as a student here. I am trying to fight agaisnt this feeling; however, I haven't found proper way. Maybe time is the best weapon.

There is no way to stop, because it took too much time and trust.

Wednesday, March 31, 2010

Blogger луу нүүж ирлээ

Урьд нь http://lunarnsky.blog.banjig.net/ хаяг дээр хувийн блог хөтөлдөг, энд жаахан "ажил хэрэгч" маягтай байсан билээ. Банжиг.нэт бол Монголдоо яг бор зүрхээрээ босч ирсэн газар. Баярлаж явдаг юм. Даанч яг юм бичих гэхээр заримдаа таг болчихно. Эсвэл яасан нь мэдэгдэхгүй алга болчихно. Сүүлийн үед дажгүй байгаа ч эцсийн хувилбар гараагүй бета гийн өмнөх дээр байна.

Хэзээ нэгэн цагт мэдээж сайжраад гараад ирнэ биз. Тэр үед нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжинээ :D

Monday, March 1, 2010

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх

Энэ хэлц бол ерөнхийдөө хийх байж байгаад хийгээгүй юмаа хийх ч байдаг юмуу ер нь "бүх юм өнгөрчихсөн хойно харамсах" гэж тодорхойлж болох юм. Би гэдэг хүн хамгаална гэчихээд дайн болчихсон хойно хамгаалах гэдгээ санах юм. Ер нь бол хөлөг онгоцны Bow баймаар байна. Хамгаалах бол хамгийн түрүүнд л байж байдаг. Миний тэр итгэл хаана байна гэж өөрөөсөө асуулаа. Миний тэр шудрага байдал гэж хаана байна бас.

Өвөө шиг хүнээ алдчихлаа. Бүр багадаа уулзаж байснаасаа хойш уулзахгүй байж байгаад сая цагаан сараар нэг очиж золгосон юм. Явахаасаа өмнө очинодоо гэж бодож байгаад л алдчихлаа. Гэр бүл гэж ярьдаг би юу ч хийж чадсангүй. Нас өндөр гарсан бие ядруу, бид нарыг их л хардаг байсан шиг байсан. Хажууд нь сууж байхад өвөөгөө таниж байна уу гэж байсан. Манай өвөөгийн дүү хүн л дээ. Утгагүй юм одоо ингэж бичээд яах ч юм. Үнэндээ айж байна. Монголын агуу өвөг дээдсийн маань бошго, үнэхээр л үнэн зүйл хэлж. Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй.

Миний итгэл, шудрага байдал гэдэг зүйл дэндүү төсөр байжээ. Яаж чанартай болгохоо ч хэлж мэдэхгүй юм. Арай эрт цагт энэ тухай яриад байгаа юм болов уу. Үгүй л баймаар.

О.Дашбалбар : Амьддаа бие биеэ хайрла...

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.
Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!

Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!
1980 он, Москва хот.