Monday, April 5, 2010

Унтах

Унтах гэж нэг гоё ч юм шиг муухай ч юм шиг эд байнаа. Сайхан унтаад ирэхээр эрч хүч ороод дэлхийг өргөсөн ч бэлэн болчихно. Нөгөө талд унтаж байхдаа болох болохгүй янзан бүрийн зүүд зүүдэлж, эвгүйхэн зүүд зүүдэлчихсэн бол юун дэлхий өргөх манатай, орноосоо толгойгоо цухуйлгах хэцүү. Тэгээд л нойрондоо дийлдчихвэл хоцрох гэх мэт балагтай хэдэн хэрэг цувж өгнө дөө. "Нойрноос морио" гэдэг нэгэн ардын үг байна.

Би уг нь ОпенМН гэдэг багт харъялагддаг хүн. Тэгээд манай багийн ажил эхэлчихээд яваад байдаг би одоогоор орох боломж гардаггүй шүү. Энэ өрөөнд компьютер байдаг ч юм хийгээд суух газар арай биш юмаа. Заримдаа хэн нэгэн орж ирээд гарны оролтын тохиргоо өөрчилөөд, татаж суулгасан програм устгачихаад байх юм. Тэгж байгаад нэг Япон үйлдэл дээрээ харагдсан гэж байгаа. "Олон нийтийн" гэсэн тодотголтой болохоор юу ч хэлж чадаагүй. Удахгүй нэг компьютерний барааг өрөөндөө харахгүй бол бүтэхгүй шинжтэй байна.

Энэ оюутны байр Global шинждээ үнэхээр тохироод байгаа юм даа. Наран ургах зүгээс наран жаргадаг ч юмуу яадаг юм тийм газраас ирсэн нөхдүүд байх юм. Тэгээд ер нь орчин нь ч гэсэн. Нэг удаагийн хувцас угаалтын зардал 2000 болчихоод байхын. Энэ л жаахан тийм. 2 сард ашиглалтанд орсон байр гэсэн доошоо манайхаар бол подваль гэхдээ л гадагшаа гардаг хаалгатай газар луу нь орохоор цемент үнэртээд байгаан.

За тэр ч яахав. Ерөнхийдөө л нэг хэвийн амьдрал ингээд эхэллээ дээ. 5 жил сурна гэж бодохоор бас л хол сонсогдоод байна. Анх ирж байснаа бодоход арай дасчихсан байна. Тэгсэн магистр хийж байгаа гээд нөхдүүд байнаа. 5 жил аймар хол байна гэхээр урдаас наадах чинь ёстой жинхэнэ утгаараа оюутан байдаг нас гэж байна. Оюутан байдаг нас нь ямар ч байдаг юм үзэхээрээ бичээд л байхаас.

Одоо Солонгос хэлний хичээл хийхээр гарлаа. Тэгчихээд тоо жаахан бодохгүй бол толгой бүр явуургүй болж эхэлж байна. Хурдхан laptop ний төсвөө батлуулж авмаар байдаг даанч манай гэрийнхэн намайг хичээл хийхгүй гэж бодоод л байх шиг байгаан. Нэг талаар тийм ч нөгөө талаар би бас нилээн боломжуудыг алдаад байх шиг байнаа.

Монголд бослого болоод байх шиг байсан ямархуу юм болж байгаан бол. Намба алдсан хүний хийж байгаа ажил бас эвгүйрвэл эвгүйрэх л байх. Гэхдээ гайгүй байлгүй дээ.

3 comments:

  1. Өнөөдөр их л болгоомжтой гэрлүүгээ харин зорилгоор тойрч явах төлөвлөгөө гаргаад байсан тэгэх шаардлага гарсангүй.

    ReplyDelete
  2. бүхнийг мартаад таг унтах ч бас сайхан шүү дээ, гэхдээ бодит байдлаас өөрийгөө тусгаарлах гэсэн нэг л өчүүхэн бодол юм уу л гэж хааяа бодогдоод байдаг юм.

    ReplyDelete
  3. Өөрийгөө тусгаарлах гэдэг ч ер нь үнэний ортой л доо. Эсвэл нүдээ аниад ертөнцөөс өөрийгөө тусгаарлаад бодлын далай дунд хөвж явах сайхан :D

    ReplyDelete