Sunday, April 4, 2010

Эдийн засгийн "хэв"

Эдийн засгийн талаар сонирхож уншдаг болоод жаахан хугацаа өнгөрч байна тэгээд магадгүй нэг зүйлийг ажиглалаа. Ер нь бол Англи гэдэг улсыг хамгийн анхны түүх эхэлсэн газар гээд үзэж болохоор юм шиг. Англи, Америк, Европ, Ази. Нэг иймэрхүү янзаар явсан юм шиг. Энэ дунд Япон ганцаараа өөр байх шив.

За гол сэдэв руугаа орвол. Ямар нэгэн хөгжингүй, эсвэл шинээр аж үйлдвэржсэн улсуудыг харж байхад анх хөгжиж эхлэхэд нь хэдэн гол нөхдүүд хамаг зүйлийг хийж бүтээгээд, томордог. Тэд томрохын хэрээр улс орны эдийн засаг хөгжсөн байх жишээтэй. Тэгж байгаад гайгүй хөгжилтэй болоод ирэхэд нь нөгөө анхны зүтгүүрүүд маань хэтэрхий аврага болчихдог ба шинээр компаниуд гарч ирэх гэхээр зүгээр гулсуулж залгичихаад болохгүй, өөрөөр хэлбэл монополь болчихдог. Энэ жишээ Англид нөгөө аж үйлдвэрийн хувьсгалийн үеийн эздүүд, Америкт Рокфеллер, Дюпон, тэгээд наашилбал Солонгост Хьюндэй, Самсунг гээд Монголд MCS, Genco, Nomin мэт.

Economist.com дээр нэг нийтлэл гарсан байсан. Солонгос гэдэг энэ улс дэлхийн эдийн засгийн хямралын үед chaebol гэгдэх нөхдүүд нь аварч гарсан бүр өсөлттэй гаргасан гэж байгаа. Уг нь бол эд нарыгаа авилгал өгсөн, монополь гээд үзэж ядаад байдаг байсан чинь ингэж байна. Тэгээд хэтэрхий томрохоороо дийлдэхээ байчихдиг шиг. Ямар ч байсан Монголыг бас л нэг иймэрхүү ирээдүй хүлээж байх шиг байна. Гол нь төр цагаа олсон зөв зохицуулалт хийгээд байвал бизнессийнхэн гэдэг нөхдүүд зөв талаараа зүтгүүр нь байж болох юм. Даанч хамаг юм нь холилдоод хэн нь хэн гэдэг нь мэдэгдэхээ байчихсан.

No comments:

Post a Comment