Tuesday, April 13, 2010

Temporarily out of e-world

Энэ нөхөр цахим ертөнцөөс түр зуур тасарна гэж байгаа. Тасрах арай биш юмаа. Онлайн байх хугацаагаа эрс буюу 80 хувь багасгаад мэйлээ л үзэж байнаа. 2 долоо хоног үзээд амтанд нь орчихвол компьютер автал нээх ороод байхгүй ээ.

Дасан зохицох оо гэж

Монголд сургуульд байхад Геополитикийн багш нэг аймар юм ярьж байсан юм. Монголчууд бол нүүдэлчин ард түмэн. Түүнийгээ дагаад ямар ч газар дасан зохицох бие болоод сэтгэл санааны уян хатан байдалтай. Харамсалтай нь дасан зохицоо л бол буцаж гардаггүй гэсэн. Ерөнхийдөө бол цагаан өнгө шиг. Цагаан өнгийн цаасан дээр ямар ч өнгийн будаг цацсан тод харагддаг шиг.

Энд удаан байчихсан нөхдүүд Монголоор ярихаар ойлгохгүй байгаа юм шиг, зарим нь ч ойлгоод байгаа хэрнээ худлаа жүжиглээд байдаг юм л даа нэг тийм болчихдог. Ядаж байхад энд ихэнх юмнуудыг техникийн дэвшлийг амьдралд байж болохоор нь ойртуулаад хүмүүсийн амьдралыг сайхан хялбарчилчихсан. Тэгэхээр шороогоор шуурсан Монгол руу яаж очих юм гэдэг л болчихсон. Гэсэн ч зүрхнийх нь гүнд үхэхдээ нутагтаа очиж ясаа тавина даа гэдэг бодол байдаг юм шиг. Ямар ч гэсэн Монгол руугаа бол явахгүй би Солонгос хүн гэж хэлэх хэд хэдэн хүнтэй таарч байлаа. Хүний өөрийн шийдвэр, тэгээд ч нэг ч гэсэн хүн арай тайван амьдрах болж байгаа юм даа. Хамаг гол буруутан бол хангалттай хугацаанд төр барьсан тэнэгүүд. Баахан юм ярьж гарж ирчихээд худлаа ярьдаг тэнэгүүд. Ард түмэн ч гэсэн худлааг нь мэдсээр байж сонгоно. Одоо бол бүр 2 жилийн өмнөөс сонгуулийн компанит ажлаа хийдэг болчихсон байна шд. Яахав ухаан сууж л байгаан шинж. Тэгээд хараад байсан юманд амархан дасан зохицдог л бидний хамгийн гол дутагдал болоод байна даа. Тэгээгүй бол уг нь энэ болохгүй байна шдээ гээд орилоод сууж байхсан.

Sunday, April 11, 2010

Зүгээр л бичихийг хүсэв

Ангийнхан бүгд ханиад хүрчихээд байхад Тайванаас ирсэн нэг нөхөр бид хоёр овоо гайгүй яваад байсан, хэд хоногийн өмнөөс өгсөн сануулгынхаа дагуу үрэвсүүлэгч вирус миний хоолойд аль хэдийнэ орж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Өнгөрсөн шөнө хэд ч сэрэв олигтой унтаж чадаагүй. Новш гэж балай юм. Их замын эхэнд явж байж ингээд өвчин яриад явж байдаг.

Ямар ч гэж буцах гэсэн сонголт байхгүйгээс хойш тэмцэнээ. Хэт олон зүйлс толгойд ороод тайван байхгүй болсоноос болов уу ч гэж бодов. Шалтгаан нь юу ч байсан оюун бодолтой минь холбоотой болоод л байх шиг байна даа.

Ерөнхийдөө өдөрт миний хийдэг зүйлс гэвэл өглөө босно хичээл рүү гээ орно, дуусаад хоол идлээ, өрөөндөө буцаж ирлээ, жаахан амсхийлээ, тэгээд үргэлжлүүлээд хичээл хийлээ, компьютерийн өрөөрүү ирнэ, жаахан юм уншина Монгол руу харьцана, мэдээ уншина, буцана дахиад жаахан хичээл хийнэ, тэгээд буцаж ийшээ ирж сайхан амраарай гэдэг үгийг тараачихаад өрөөрүүгээ унтахаар явна. Энгийн л нэг оюутаны амьдрал байхдаа. Энд ирсэн миний хамгийн нэгдүгээр зорилго бол сурах. Сурах гэдэг гэхдээ миний амьдралын зорилго биш. Сайн суралцаад төгсөх гэдэг амьдралын зорилгоо хэрэгжүүлэх миний хамгийн гол зэвсгүүдийн нэг байх болов уу.

Би гэдэг хүн ер нь зүгээр суух туулиас дургүй хүн, тэр нь дорвол унтаж байсан нь хамаагүй дээр гэж үздэг хүн л дээ. Хүний амьдрал нэг том зорилгоо биелүүлнэ гэхэд бас тийм ч их хугацаа биш юм шиг харагдаад байдаг болчихлоо. Худлаа ярьж суух өөр, хийж суух нэг өөр юм билээ.

Би ер нь их олон зүйлээр бахархаж явдаг хүн. Улс орон, гэр бүл, найз нөхөд гээд.
Улс орон бол Монгол ямар бахадмаар түүхтэйг хүн болгон л мэднэ биз. Нэгэн цагт дэлхийн тал, тухайн үеийн нөхцөл байдлаар(Америк нээгдээгүй байсан)гээд бодвол Африкийг орхиод дэлхийг тэр чигт нь. Угаасаа Евро-Ази л дэлхий ертөнцийн төв болж байсан. Тэгээд уналт бууралтын үедээ их гүрнүүдийн зэвүүн бодлого байсан ч уусчихалгүй, тараад алга болчихолгүй тогтож үлдсэн гэж байгаа.Өвөг дээдэс маань үнэхээр агуу ухаантай байжээ. Алтан ургийн хамгийн сүүлийн хаан Лигдэн хүч тэнцвэргүй тулаанд эцсээ хүртэл тулалдаж, Манж гүрний бодлогод өвөг дээдэс маань нэгдэж байсан. Түүхийн номноос сонсоогүй хүмүүс энэ улсын ирээдүйн төлөө амь насаа өгцгөөсөн гэдгийг сайн мэдэж байна. Бахархмаар биш гэжүү?
Гэр бүлийн хувьд энгийн л нэгэн айл. Гэхдээ манай өвөө нар их агуу хүмүүс байсан байгаа юм. Авга өвөө өнчирсөн хүүхдүүдээ хүний зэрэгтэй хүн болгож хүмүүжүүлж, амьдралын их замд хөтөлчихөөд амрах үеээ болоод ирэх үед нь илүү амгалан газрыг хайгаад явчихсан юм шиг. Нагац өвөө ч гэсэн амрах үеээ болсон илүү амгалан газрыг хайхаар явах шиг болсон. Өвөг дээдсийнхээ түүхийг сонсож байхад домог шиг л юм сонсогдоод байдаг, ер нь жирийн нэгэн Монгол айлд иймэрхүү зөндөө байдаг шиг санагдсан. Аман уламжлалтай ард түмэн шүүдээ бид.

Эрхийг сурахаар бэрхийг сур гэж 2-р ангид байхаас хойш сонссон үг. Сүүлийн үед харин нээх их сонсоогүй мартах тийшээ хандаж байж. Энэ уламжлалын хүчинд Монгол улс өдий зэрэгтээ хүрч ирсэн байх. Харамсалтай нь одоогийн зарим хүмүүс багадаа хэтэрхий энийг мэдэрсэндээ ч юмуу хүүхдүүдээ дэндүү эрхлүүлээд байх шиг ч харагддаг юм.

За юу ч биччихэв. Бодож байсан зарим зүйлсээ сийрүүллээ. Зүгээр л бичихийг хүсэв. Ярих хүн олдохгүй үед блогтойгоо л ярих юмдаа.

Танихгүй царайлах

Өнгөрсөн жилийн өдийд нэг нөхөртэйгээ таньдаг ч танихгүй царайлаад хэдэн долоо хоног болчихсон байсан үе байна шд. Тэгээд өдөр өнгөрч байхад залгаж төрсөн өдрийн мэнд хүргээд буцаж сайндлаа сайндлаа болоод муурын байшингийн галыг унтрааж байв.

Одоогоор миний цөөхөн хэдэн итгэдэг хүмүүсийн нэг. 2000 км цаанаас сая хальт мэндчилгээ дэвшүүлэв. 100 жилийн өмнө байсан бол яах байсан бол?

Итгэл мөрөөдөл дээр дөрөөлж босох юм даа. Хөлөө сайн олохгүй будилж байгаач алс хол сүндэрлэн харагдах итгэлээ би тээн алхсаар.

Өөрөө хийх боллоо

Энд ирээд найз болж байгаа хэдэн зүйлийн нэг нь компьютер. Нэг талаар энэ улс маань дэлхийд IT хөгжлийн хүртээмжээрээ тэргүүлэх улс. Ер нь бол бидний яриад байдаг Цахим Монгол гэдэг шиг үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжиж байдаг газар. Автобусны буудлууд дээр нь тэр автобус тийм минутын дараа ирнэ гээд мэдээлж байх жишээтэй.

Тэгээд хичээл дээр нь бичих юм ч гарах юм, өөрөө хийх юм ч гарах юм дандаа энэ компьютерийн өрөө лүү орж ирэхээсээ залхуурсандаа ч гэх юм уу, засгийн газартай зөөврийн компьютерийн санхүүжилт авах талаар урт хугацааны зээлийн төсөл хэлэлцсэн боловч амжилгүй болов :D


Шалтгаан гэсэн би гэдэг нөхөр компьютерийн араас салахаа байгаад, дэвтэр номын бараа харахаа байчих юм гэнэ. Бас ядарна гэх юм. Ер нь би засгийн газрын итгэлийг их эвдчихсэн нөхөр шиг байгаа юм. Гэхдээ нэг талаар ард иргэнээ сургах биеийг нь даалгах талаар анхаарч байгаа хэрэг байж болох ч уялдаа холбоо алга. Ямар ч байсан өөрийн гараар эд ийг босгох хэрэгтэй болж байна даа.

Saturday, April 10, 2010

Яагаад гэдэг асуулт

Хэдэн цагийн өмнө Twitter орсон чинь хамгийн эхний нүүрэн дээр BBC ийн нэг жиргэлт байлаа. Тодруулаад харсан чинь Польшийн ерөнхийлөгчийн сууж явсан онгоц Оросын нутагт осолджээ гэсэн байв. Тэгэхээр нь гайхаад 4 сарын 1 өнгөрсөндөө гэж бодоод bbc.co.uk луу ортол эхний нүүрэн дээр нь гарчихсан, видео нь хүртэл байлаа. Цочирдов.

Мэдээг нь үргэлжлүүлээд унштал Польшийн хамгийн нөлөөтэй гэсэн хүмүүс явж байжээ. Польш улсын талаар 2-р дайны үеийнхээс өөр мэдлэг хомс би гайхаж балмагдлаа. Тус улсын албаныхан хөлөглөдөг ТУ-154 онгоц байсан бөгөөд энийгээ солих талаар нилээн олон удаа сануулга авч байсан гэнэ. Яг тэр мөчид өөрийн улсын тухай бодлоо. Манай томчуул хэрвээ онгоцтой байгаад тэр нь хуучирсан байна гэсэн бол ядуу ч гэсэн төсвийн хэдээ шавхан байж шинэ эд авах байсан даа гэж бодол төрж байв. Зовж үзсэн ард түмэн гэж өөр байгаа юм даа.

Яагаад гэдэг асуултын хувьд. Яагаад ийм явдал болох болов гэж бодлоо л доо. Хамгийн түрүүнд пуужингаас хамгаалах систем гэж нэг бодол төрөв. Хэдэн жилийн өмнөөс ОХУ, АНУ ийн хоорондын нэг маргааны сэдэв нь Польшид барих пуужингаас хамгаалах систем болчихоод байсан. Байдлыг ажиглаад байхад Польшийн тал ерөнхийдөө дэмжээд байгаа нь харагдаж байсан. Хийсэн дүгнэлт гэвэл энэ зүгээр л тохиолдол байсан байж болох юм. мөн нөгөө талд албаар зохион байгуулсан байж ч болно. Магадгүй АНУ д талтай байдаг Польшийн томчуулыг нухах оролдлого, эсвэл айлгах оролдлого байж болно. Эсвэл ичсэн хүн хүн ална гээч үлгэр ч байсан байж болно. Бүр халуураад давхивал худлаа үхсэн болж жүжиглэх. Ер нь кино үзсээр байгаад ургуулж бодох гэдэг сайн хөгжиж.

Юу байсныг би таашгүй. Ямар ч байсан Польшийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Амар амгалангийн оронд очсон гэж итгэж байна.

Сүүлийн үеийн нойр

Хичээл эхлээд 12 дахь өдөртэйгөө золгож байна. Нүүдэлчин цусны шинж нь тэр юмуу, хаа газар явсан дороо л дасан зохицчих юм. Хөгжим гэдэг сайхан найз болж байна даа. Компьютер гэдэг найзтайгаа уулзахаар 4 давхар алгасан байж энэ өрөөнд ирэх юм. Өчигдөр сургуулийн гадаад оюутны албанаас нь бидний хэдэн нөхдүүдийг уулзуулав. Дээд ангийнхан гээд л сайхан сайхан гарууд байнаа. Потенциал бол дандаа өндөр гарууд, дунд нь чирэгдэж байна лээ шд. Дуулаад, бүжиглээд, онигоо яриад хийхгүй юм гэж байхгүй гарууд. Тэгээд хамгийн сүүлд нь бидний арай өмнө ирээд хал үзчихсэн ах, эгч нарын өмнөөс үг хэлж байнаа. Та нарт шинэ байр, шинэ хичээл, шинэ орчин гээд хэцүү байгааг мэдэж байна. Заримдаа бүтэшгүй зүйлийн хойноос хөөцөлдөж байгаа сэтгэгдэл төрнө. Гэхдээ үгүй юм шүү, яагаад гэвэл тэр үеийг чинь бид нар ардаа хийгээд энэ хүртэл ирчихээд байна. Хамгийн гол нь энд ганц дайчин хол явах газар биш. Найз нөхөдтэй байхгүй бол даван туулах даваа биш.

Нэг иймэрхүү юм хэлэв. Маргааш нөгөөдрөөс хичээл орж эхлэхээр "нэг нэгнээ чирээд явах хүмүүсийн холбоог" үүсгэх талын арга хэмжээ авнаа :D

Сүүлийн үед нойр гэж нэг сайхан асуудал байна. Унтаад байгаа юм. Тэгсэн хэрнээ амрах шинжгүй шүү. Хэсэг бодож үзсэн чинь, хэтэрхий олон зүйлд тархи юугаа гашилган суугаад байх шиг байна даа. Хамгийн том гэсэн гурван зорилгоо чиглээд бусдыг нь дагалдагч маягаар л аваад явна даа. Тэгэхгүй бол энэ янзаараа мэдрэлийн өвчин тусах шинжтэй болоод явчихлаа.