Sunday, April 11, 2010

Зүгээр л бичихийг хүсэв

Ангийнхан бүгд ханиад хүрчихээд байхад Тайванаас ирсэн нэг нөхөр бид хоёр овоо гайгүй яваад байсан, хэд хоногийн өмнөөс өгсөн сануулгынхаа дагуу үрэвсүүлэгч вирус миний хоолойд аль хэдийнэ орж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Өнгөрсөн шөнө хэд ч сэрэв олигтой унтаж чадаагүй. Новш гэж балай юм. Их замын эхэнд явж байж ингээд өвчин яриад явж байдаг.

Ямар ч гэж буцах гэсэн сонголт байхгүйгээс хойш тэмцэнээ. Хэт олон зүйлс толгойд ороод тайван байхгүй болсоноос болов уу ч гэж бодов. Шалтгаан нь юу ч байсан оюун бодолтой минь холбоотой болоод л байх шиг байна даа.

Ерөнхийдөө өдөрт миний хийдэг зүйлс гэвэл өглөө босно хичээл рүү гээ орно, дуусаад хоол идлээ, өрөөндөө буцаж ирлээ, жаахан амсхийлээ, тэгээд үргэлжлүүлээд хичээл хийлээ, компьютерийн өрөөрүү ирнэ, жаахан юм уншина Монгол руу харьцана, мэдээ уншина, буцана дахиад жаахан хичээл хийнэ, тэгээд буцаж ийшээ ирж сайхан амраарай гэдэг үгийг тараачихаад өрөөрүүгээ унтахаар явна. Энгийн л нэг оюутаны амьдрал байхдаа. Энд ирсэн миний хамгийн нэгдүгээр зорилго бол сурах. Сурах гэдэг гэхдээ миний амьдралын зорилго биш. Сайн суралцаад төгсөх гэдэг амьдралын зорилгоо хэрэгжүүлэх миний хамгийн гол зэвсгүүдийн нэг байх болов уу.

Би гэдэг хүн ер нь зүгээр суух туулиас дургүй хүн, тэр нь дорвол унтаж байсан нь хамаагүй дээр гэж үздэг хүн л дээ. Хүний амьдрал нэг том зорилгоо биелүүлнэ гэхэд бас тийм ч их хугацаа биш юм шиг харагдаад байдаг болчихлоо. Худлаа ярьж суух өөр, хийж суух нэг өөр юм билээ.

Би ер нь их олон зүйлээр бахархаж явдаг хүн. Улс орон, гэр бүл, найз нөхөд гээд.
Улс орон бол Монгол ямар бахадмаар түүхтэйг хүн болгон л мэднэ биз. Нэгэн цагт дэлхийн тал, тухайн үеийн нөхцөл байдлаар(Америк нээгдээгүй байсан)гээд бодвол Африкийг орхиод дэлхийг тэр чигт нь. Угаасаа Евро-Ази л дэлхий ертөнцийн төв болж байсан. Тэгээд уналт бууралтын үедээ их гүрнүүдийн зэвүүн бодлого байсан ч уусчихалгүй, тараад алга болчихолгүй тогтож үлдсэн гэж байгаа.Өвөг дээдэс маань үнэхээр агуу ухаантай байжээ. Алтан ургийн хамгийн сүүлийн хаан Лигдэн хүч тэнцвэргүй тулаанд эцсээ хүртэл тулалдаж, Манж гүрний бодлогод өвөг дээдэс маань нэгдэж байсан. Түүхийн номноос сонсоогүй хүмүүс энэ улсын ирээдүйн төлөө амь насаа өгцгөөсөн гэдгийг сайн мэдэж байна. Бахархмаар биш гэжүү?
Гэр бүлийн хувьд энгийн л нэгэн айл. Гэхдээ манай өвөө нар их агуу хүмүүс байсан байгаа юм. Авга өвөө өнчирсөн хүүхдүүдээ хүний зэрэгтэй хүн болгож хүмүүжүүлж, амьдралын их замд хөтөлчихөөд амрах үеээ болоод ирэх үед нь илүү амгалан газрыг хайгаад явчихсан юм шиг. Нагац өвөө ч гэсэн амрах үеээ болсон илүү амгалан газрыг хайхаар явах шиг болсон. Өвөг дээдсийнхээ түүхийг сонсож байхад домог шиг л юм сонсогдоод байдаг, ер нь жирийн нэгэн Монгол айлд иймэрхүү зөндөө байдаг шиг санагдсан. Аман уламжлалтай ард түмэн шүүдээ бид.

Эрхийг сурахаар бэрхийг сур гэж 2-р ангид байхаас хойш сонссон үг. Сүүлийн үед харин нээх их сонсоогүй мартах тийшээ хандаж байж. Энэ уламжлалын хүчинд Монгол улс өдий зэрэгтээ хүрч ирсэн байх. Харамсалтай нь одоогийн зарим хүмүүс багадаа хэтэрхий энийг мэдэрсэндээ ч юмуу хүүхдүүдээ дэндүү эрхлүүлээд байх шиг ч харагддаг юм.

За юу ч биччихэв. Бодож байсан зарим зүйлсээ сийрүүллээ. Зүгээр л бичихийг хүсэв. Ярих хүн олдохгүй үед блогтойгоо л ярих юмдаа.

No comments:

Post a Comment