Tuesday, April 13, 2010

Дасан зохицох оо гэж

Монголд сургуульд байхад Геополитикийн багш нэг аймар юм ярьж байсан юм. Монголчууд бол нүүдэлчин ард түмэн. Түүнийгээ дагаад ямар ч газар дасан зохицох бие болоод сэтгэл санааны уян хатан байдалтай. Харамсалтай нь дасан зохицоо л бол буцаж гардаггүй гэсэн. Ерөнхийдөө бол цагаан өнгө шиг. Цагаан өнгийн цаасан дээр ямар ч өнгийн будаг цацсан тод харагддаг шиг.

Энд удаан байчихсан нөхдүүд Монголоор ярихаар ойлгохгүй байгаа юм шиг, зарим нь ч ойлгоод байгаа хэрнээ худлаа жүжиглээд байдаг юм л даа нэг тийм болчихдог. Ядаж байхад энд ихэнх юмнуудыг техникийн дэвшлийг амьдралд байж болохоор нь ойртуулаад хүмүүсийн амьдралыг сайхан хялбарчилчихсан. Тэгэхээр шороогоор шуурсан Монгол руу яаж очих юм гэдэг л болчихсон. Гэсэн ч зүрхнийх нь гүнд үхэхдээ нутагтаа очиж ясаа тавина даа гэдэг бодол байдаг юм шиг. Ямар ч гэсэн Монгол руугаа бол явахгүй би Солонгос хүн гэж хэлэх хэд хэдэн хүнтэй таарч байлаа. Хүний өөрийн шийдвэр, тэгээд ч нэг ч гэсэн хүн арай тайван амьдрах болж байгаа юм даа. Хамаг гол буруутан бол хангалттай хугацаанд төр барьсан тэнэгүүд. Баахан юм ярьж гарж ирчихээд худлаа ярьдаг тэнэгүүд. Ард түмэн ч гэсэн худлааг нь мэдсээр байж сонгоно. Одоо бол бүр 2 жилийн өмнөөс сонгуулийн компанит ажлаа хийдэг болчихсон байна шд. Яахав ухаан сууж л байгаан шинж. Тэгээд хараад байсан юманд амархан дасан зохицдог л бидний хамгийн гол дутагдал болоод байна даа. Тэгээгүй бол уг нь энэ болохгүй байна шдээ гээд орилоод сууж байхсан.

1 comment:

  1. Эээдэээ... би энд наран улсад ирээд нээх удаагүй хэрнээ нэг л дасчихсан. Хэдэн сар болсон юм шиг л санагдаад болдоггүй тийм сэтгэгдэл төрөөд байгаа юм. Манай цуг байгаа оюутнууд ихэнх нь тэгж ярьж байнлээ. Дасан зохицох чадвар альч ард түмэн, хаана ч байдаг эд байх. Яахав хурдаараа л ялгарч байгаа байх. Ер нь хичнээн дасан зохицох чадваргүй байсан нэг газар 1, 2, 5 жил байлгахад дасах л учиртай.Тэгэхээр дасан зохицох чадварыг хэт Хүлцэнгүй байдалтай андуурж болохгүй байх аа. Сайн дасан зохицдогтоо бус хэт хүлцэнгүй Т1 дээ байгаа юм биш үү. заза хэхэ
    Гэхдээ гарууд чинь орилоо л байгаа биздээ :P арай хүчтэй орилох хэрэгтэй ... за юу бн гсн :D

    ReplyDelete