Saturday, April 10, 2010

Яагаад гэдэг асуулт

Хэдэн цагийн өмнө Twitter орсон чинь хамгийн эхний нүүрэн дээр BBC ийн нэг жиргэлт байлаа. Тодруулаад харсан чинь Польшийн ерөнхийлөгчийн сууж явсан онгоц Оросын нутагт осолджээ гэсэн байв. Тэгэхээр нь гайхаад 4 сарын 1 өнгөрсөндөө гэж бодоод bbc.co.uk луу ортол эхний нүүрэн дээр нь гарчихсан, видео нь хүртэл байлаа. Цочирдов.

Мэдээг нь үргэлжлүүлээд унштал Польшийн хамгийн нөлөөтэй гэсэн хүмүүс явж байжээ. Польш улсын талаар 2-р дайны үеийнхээс өөр мэдлэг хомс би гайхаж балмагдлаа. Тус улсын албаныхан хөлөглөдөг ТУ-154 онгоц байсан бөгөөд энийгээ солих талаар нилээн олон удаа сануулга авч байсан гэнэ. Яг тэр мөчид өөрийн улсын тухай бодлоо. Манай томчуул хэрвээ онгоцтой байгаад тэр нь хуучирсан байна гэсэн бол ядуу ч гэсэн төсвийн хэдээ шавхан байж шинэ эд авах байсан даа гэж бодол төрж байв. Зовж үзсэн ард түмэн гэж өөр байгаа юм даа.

Яагаад гэдэг асуултын хувьд. Яагаад ийм явдал болох болов гэж бодлоо л доо. Хамгийн түрүүнд пуужингаас хамгаалах систем гэж нэг бодол төрөв. Хэдэн жилийн өмнөөс ОХУ, АНУ ийн хоорондын нэг маргааны сэдэв нь Польшид барих пуужингаас хамгаалах систем болчихоод байсан. Байдлыг ажиглаад байхад Польшийн тал ерөнхийдөө дэмжээд байгаа нь харагдаж байсан. Хийсэн дүгнэлт гэвэл энэ зүгээр л тохиолдол байсан байж болох юм. мөн нөгөө талд албаар зохион байгуулсан байж ч болно. Магадгүй АНУ д талтай байдаг Польшийн томчуулыг нухах оролдлого, эсвэл айлгах оролдлого байж болно. Эсвэл ичсэн хүн хүн ална гээч үлгэр ч байсан байж болно. Бүр халуураад давхивал худлаа үхсэн болж жүжиглэх. Ер нь кино үзсээр байгаад ургуулж бодох гэдэг сайн хөгжиж.

Юу байсныг би таашгүй. Ямар ч байсан Польшийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Амар амгалангийн оронд очсон гэж итгэж байна.

No comments:

Post a Comment