Friday, April 24, 2009

Гноме орчуулга

Өнөөдөр энэ талаар албан ёсоор блог дээрээ нийтлэхээр шийдлээ.

Сүүийн үед Монголд нээлттэй эхийн хөгжил харьцангүй идэвхжих шатандаа орсон бөгөөд Монгол ахан дүүсийн маань нүд нээгдэж эхэлснээр цахим тооцоолуур гэхээр л Билл ахын бүтээл байдаг гэсэн ойлголтоос салж эхэлсэн.Харамсалтай нь Билл ахын бүтээл бол компьютерийн хувьд "байгалийн" зүйл гэсэн ойлголт цахим тооцоолуур ашигладаг ихэнх хүний хувьд үндсэн ойлголт нь байсаар байгаа билээ.

Мөн бид эх нутагтаа, өөрсдийн худалдаж авсан тооцоолуурыг хэдийгээр дэлхийн хэл гэгдэх боловч Англи хэл дээр ашиглаж байна.Энэ явдалыг зөвтгөх хүмүүс зөндөө байгаа ба шалтгааныг нь үгүйсгэж болохгүй боловч ойрын 5 жил бус 50 жилийн цаадахыг харан Монгол хэл дээр үйлдлийн системээ туслах програм хангамжуудыг ашиглаж эхэлснээр өвөг дээдсийнхээ халуун цусаа урсган байж авч үлдсэн Монгол хэмээх үндэстэнийг авч үлдэхэд чухал зүйлүүдийн нэг болно хэмээн итгэж байна.
Яг үнэнийг хэлэхэд дэлгэцэнд гарч ирж буй цэсийн хэдэн хувийг нь бид уншиж хэрэглэдэг вэ гээд бодоод үзэх хэрэгтэй.Ерөнхийдөө харааний баримжаагаар л хийгээд явж сурчихсан байдаг.

2003 онд одоо миний гишүүнчлэлд нь багтдаг ОпенМН баг үүсэн байгуулагдаж бүрэн утгаараа Монгол хэл дээр анхны үйлдлийн систем Соёмбо ийг гаргаж ирж байсан билээ.
Харамсалтай нь хэрэглэгч олон байгаагүйн дээр санхүү, хүн хүчний боломжноос болоод хөгжүүлэлт нь зогссон.Гэхдээ удахгүй дахин сэргэнэ гэдэгт итгэж байна.
Дээр дурьсанаар нээлттэй эхийн програмын тархац 2003 оныг бодвол одоо хамаагүй дээр болсон болохыг интернэтээр ороод байгуулагдсан бүлгэмүүд, хэлэлцүүлэгүүдээр харахад илт байна гэж бодож байна.

Бидний хэдэн нөхөд ОпенОфис.орг буюу нээлттэй эхийн албан бичиг боловсруулалтын програмыг орчуулж гаргаж байсан бөгөөд одоо, үйлдлийн системүүд дундаас хамгийн өргөн ашиглагдаж байгаа хэрэглэгчийн гадаргуун хэсэг(GUI) болох Гномег шинэ баг үүсгэн орчуулахаар шийдлээ.
Уг баг нь одоогоор ОпенМН болон ЛиМНуксын нутагшуулалтын багын гишүүдээс бүрдэхээр төлөвлөгдөж байна.
Орчуулгад хэн ч оролцох боломжтой.Гагцхүү сэтгэл байх хэрэгтэй.

Удахгүй уг багын бүтэц зохион байгуулалт болон төлөвлөгөөг нийтлэх болно.

No comments:

Post a Comment