Friday, April 24, 2009

Гноме орчуулга

Өнөөдөр энэ талаар албан ёсоор блог дээрээ нийтлэхээр шийдлээ.

Сүүийн үед Монголд нээлттэй эхийн хөгжил харьцангүй идэвхжих шатандаа орсон бөгөөд Монгол ахан дүүсийн маань нүд нээгдэж эхэлснээр цахим тооцоолуур гэхээр л Билл ахын бүтээл байдаг гэсэн ойлголтоос салж эхэлсэн.Харамсалтай нь Билл ахын бүтээл бол компьютерийн хувьд "байгалийн" зүйл гэсэн ойлголт цахим тооцоолуур ашигладаг ихэнх хүний хувьд үндсэн ойлголт нь байсаар байгаа билээ.

Мөн бид эх нутагтаа, өөрсдийн худалдаж авсан тооцоолуурыг хэдийгээр дэлхийн хэл гэгдэх боловч Англи хэл дээр ашиглаж байна.Энэ явдалыг зөвтгөх хүмүүс зөндөө байгаа ба шалтгааныг нь үгүйсгэж болохгүй боловч ойрын 5 жил бус 50 жилийн цаадахыг харан Монгол хэл дээр үйлдлийн системээ туслах програм хангамжуудыг ашиглаж эхэлснээр өвөг дээдсийнхээ халуун цусаа урсган байж авч үлдсэн Монгол хэмээх үндэстэнийг авч үлдэхэд чухал зүйлүүдийн нэг болно хэмээн итгэж байна.
Яг үнэнийг хэлэхэд дэлгэцэнд гарч ирж буй цэсийн хэдэн хувийг нь бид уншиж хэрэглэдэг вэ гээд бодоод үзэх хэрэгтэй.Ерөнхийдөө харааний баримжаагаар л хийгээд явж сурчихсан байдаг.

2003 онд одоо миний гишүүнчлэлд нь багтдаг ОпенМН баг үүсэн байгуулагдаж бүрэн утгаараа Монгол хэл дээр анхны үйлдлийн систем Соёмбо ийг гаргаж ирж байсан билээ.
Харамсалтай нь хэрэглэгч олон байгаагүйн дээр санхүү, хүн хүчний боломжноос болоод хөгжүүлэлт нь зогссон.Гэхдээ удахгүй дахин сэргэнэ гэдэгт итгэж байна.
Дээр дурьсанаар нээлттэй эхийн програмын тархац 2003 оныг бодвол одоо хамаагүй дээр болсон болохыг интернэтээр ороод байгуулагдсан бүлгэмүүд, хэлэлцүүлэгүүдээр харахад илт байна гэж бодож байна.

Бидний хэдэн нөхөд ОпенОфис.орг буюу нээлттэй эхийн албан бичиг боловсруулалтын програмыг орчуулж гаргаж байсан бөгөөд одоо, үйлдлийн системүүд дундаас хамгийн өргөн ашиглагдаж байгаа хэрэглэгчийн гадаргуун хэсэг(GUI) болох Гномег шинэ баг үүсгэн орчуулахаар шийдлээ.
Уг баг нь одоогоор ОпенМН болон ЛиМНуксын нутагшуулалтын багын гишүүдээс бүрдэхээр төлөвлөгдөж байна.
Орчуулгад хэн ч оролцох боломжтой.Гагцхүү сэтгэл байх хэрэгтэй.

Удахгүй уг багын бүтэц зохион байгуулалт болон төлөвлөгөөг нийтлэх болно.

Saturday, April 11, 2009

What is the point?

The things that I and others did, I am doing, I am going to do and I will do is for what?
To get succeed?living wealthy?having fun?or something else?

Sometimes these kinds of questions make my head hurts.Nowadays I have one answer for this question, it may change in few minutes or may never change.
The answer is to live.At yet it is the best answer that I have found.

How about you?What do you think?

Шалтгаан болон Дүгнэлт

Хэрвээ энэ бичлэгийн өмнөх бичлэгийг уншсан бол би гэдэг хүн Билл ахын бүтээлээс бүрэн салж чадахгүй байгаа ба энэ талаараа дараагийн бичлэгтээ бичнэ гэж байсан билээ тэгээд бичиж байна.
За тэгэхээр шилжиж болохгүй байгаа шалтгаан нь биднээс илүү хөгжилтэй гэдэг Солонгосоос болж байх шив.Миний бие энэ зүүн зүгийн нутагт амьдарч сурч байхдаа соёл тэгээд хамгийн гол нь янзан бүрийн чөлөөт цагаа өнгөрөөх сайт зэргүүдэд ихээхэн дассан байх юм.Хамгийн наад захын хэрэгцээ гэхэд дуртай хамтлаг дуучдынхаа дууг татаж авах тэгээд цаашилбал янзан бүрийн мэдээ уншина гээд явж өгнө.
Яагаад энэ бүхнийг яриад байна вэ гэхээр, эдгээрийг Солонгосд хийгдсэн вэб сайтаар дамжуулан үзэхэд тухайн сайт нь ихэнхдээ ActiveX шаарддаг юм.Тэгээд нэг өдөр зориглон Федора руу бүрэн шилжих гэж үзэж байлаа.Wine суулгачихаад IE суулгах гэж нилэн юм болж байсан юм.За тэгээд ер нь болоод явчихлаа гээд бодоод нөгөө гайхал сайтуудынхаа нэгэн рүү нь ортол ActiveX суулга гээд суучихаж байнаа.Тэгэхээр нь бөөн баяр болов.Үргэлжлүүлээд ажиллуулах гэсэн чинь таг.Тэгэхээр нь гайхаж байгаад workspace ээ солиод өөр юм хийж байгаад нөгөөдөхөө хартал харин ажиллаж байх шиг дахиад дартал бас байхгүй таг.Тэгж байгаад гарнаас юм бичих болсон чинь wine алдаа заачих шиг боллоо.Тэгээд бодож гарлаа л даа.Тэгэхэд нэг мэйлийн үйлчилгээрүү орсон байсан бөгөөд хамгаалалттай хэсгээр нь орсон хэрэг.Тэгээд юм бичихээр гарнаас ирсэн мэдээллийг хамгаалах функ ажилласан болов уу тэгэхээр яахав виндовс, линукс хоёр маань гараа өөр аргаар удирддаг байлгүй, тэгээд л таг болсон нь тэр байж.За тэгээд энэ наад захын жишээ.Банк мэтийн сайтуудын вэб сайт бол дор хаяж 4 нэмэгдэл сууж байж ажиллана.Цаашлаад ард түмэн нь илүү дутуу юманд дургүй юм байлгүй бүр том том сайтууд нь гэхээс ихэнх сайтууд нь IE ийн стандартад тохируулаад хийчихнэ тэгэхээр firefox дээр хагас дутуу зарим дээр үед хийгдсэн эдүүд бол тэгээд дээр доор хачин юм гарна.Харин сүүлийн үед энэ асуудал шийдэгдэх тийшээ хандаж байгаа.
Мөн зарим таньдаг хүмүүсээс албан баримт ирэхээрээ hwp гэсэн өөрсдийнх нь албан бичиг боловсруулах програмаар бичигдсэн форматтай баримт ирэх бөгөөд тэрийг нь Hangul гэж нэг програмаар нээх ёстой.Аз болоход Open edition гээд нэг гарсан юм шиг байна лээ арай туршиж үзээгүй байгаа.

Эндээс нэг л юм хэлэх гээд байгаа юм.Манай Монголын хувьд МТ ийн салбар дөнгөж нахиалж буй билээ.Аа харин Япон, дээр дурьдсан Солонгос гэх улсууд мод болчихсон АНУ мэт нь хамгийн өндөр ургасан мод.Энэ салбарын модны хөгжил үүсэх газар нь одоогоор Виндовс болон Нээлттэй эхийнх гээд хоёр хуваачихад бараг л гэмдэхгүй.Солонгосын хувьд 80 аад оны дундаас эхлээд виндовс гэдэг газар модоо ургуулаад эхэлчихсэн болохоор одоо хичнээн өөр газар таръяа гэсэн цаг багагүй өнгөрсөн учир мод нь нилээн том болчихсон.Тэгэхээр маш аажмаар түлхсээр хэтэрхий орсон виндовс орчиноос салах тийш нь хандаж байна.Өчнөөн л шалтгаан байна хамгийн гол шалтгаан нь зүгээр модоо ургуулахынхаа төлөө тэд үнэхээр их хэмжээний хөрөнгө гаргаж байгаа.Модны үндэснээс эхлээд навч хүртэлээ идээшчихсэн учраас холдох дургүй.Бүгдийг нь нэг дор нүүлгье гэвэл асар их хэмжээний хүч хөрөнгө зарах болно. Тэгээд дассан газраасаа хүмүүс холдох дургүй л байх болов уу.
Харин бидний хувьд дөнгөж ургаж эхэлж байгаа.Гэхдээ одоогоор жижигхэн болохоор харагдсан ч харагдаагүй ч виндовсын нутагт их төлбөр төлөхгүй яваад л байна.Нэг газрын эзэн биднээс төлбөрөө авъя гээд хүрээд ирнэ байх даа.
Тэгээд ч нээлттэй газар луу ихэнх моднуудыг нүүлгээд эхэлчихсэн(АНУ, Герман,Франц гэх мэт).Зарим газрууд модоо тарихдаа нээлттэй газар тарьж эхэлж байна(Куба).Бид тэгтлээ томроогүй байгаа учир тэр нээлттэй газар луу нь очиж ургъя л даа.Наанадаж л бид хөрсийг нь дулааныг нь өөрсдөдөө тохируулаад өөрчилж болно.

Thursday, April 9, 2009

Ойрд таараагүй хуучны танил

Миний хувьд цахим тооцоолуур гэдэгтэй танилцсан түүх тэртээ 1995 онд гэрт байдаг 386 дээр биллиард тоглож байснаар эхэлдэг юм.
Өдийг хүртэл туулахдаа би дараах дамжлагуудаар дамжсан юм:
1.Эвдэлж сурах
2.Засаж сурах
3.Хэрэглэж сурах
4.Хөгжүүлж сурах

Одоогоор хамгийн сүүлийн шатандаа эхлээд явж байна гэхэд буруудахгүй болов уу.
Тэгээд Conficker гээд нэг аймар хорхой гарч ирээд энд тэндгүй бусниулаад энэ тооцоолуурын хорхойд зориулсан хор хийдэг аврагууд болох Kaspersky, Symantec энэ тэрийг сандаргаад байна гээд, бүр BBC ээр гарч байсан шүү.Нээх тоохгүй л байсан юм.
4 сарын өмнөөс юмдаа виндовс системд маань C:/Recycler/S-xx-.... гэсэн нэг юм гарч ирээд гайхшралд оруулаад байдаг байсан юм.Тэрийг нь суулгасан байгаа avast antivirus ээрээ хайлгахаар ямар ч юм гарч ирэхгүй тэгсэн атал kasperksy online scanner аар үзэхээр нэг "но"-той юм байна гээд.Ядаргаатаад тэгээд антивирусээ EICAR test ээр үзэхээр асуудалгүй зүгээр ажиллаж байдаг.Системийн шинэчлэлээ цаг тухайд нь хийгээд явдаг ийм юм яагаад гарч ирэв гэж хэсэг ноцолдож байгаад за виндовстой ч угаасаа нээх суух биш гэж бодоод орхичихсон байсан юм(Миний хувьд нээлттэй эхийн Ubuntu системийг мөн ашигладаг бөгөөд зарим нэг асуудлаас болоод виндовсоос бүрэн шилжиж чадахгүй л байна.Дараагийн бичлэгтээ энэ талаар оруулнаа)
Тэгсэн өнөөдөр за бүр нэг л бишээ.Тэгэхээр нь санаандгүй нөгөө гайхал Conficker ийн шинж тэмдэг миний тооцоолуур дээр илэрч байгааг оллоо.Аз болоход аюултай хувилбар нь биш шиг байна.Гэхдээ л тооцоолуур дотроо "хорхой" той суугаад байна гэдэг утгагүй байна. Энэ устах шинж алга.Одоогоор энэ гайхалын талаар гүүглдээд сууж байна.Гүүглээс conficker гэж хайхад 11 700 000 илэрц гарч ирж байгааг бодоход "овоо гар" шиг л байна.Судалгаагаа дуусгаад нэг дүгнэлт бичнээ.
Хурдхан шиг Убунту рүүгээ бүрэн шилжих минь

Sunday, April 5, 2009

OBP, bot a beer

За өнөөдөр OBP гэхдээ beer бус basketball нь боллоо.
5 нилээн өнгөрч байхад 4 дүгээр сургууль дээр очлоо очиход 4 хүн ирсэн байсан ба яг ирсэний дараа Баярсайхан гэдэг ах ирсэнээр 8 уулаа болж аваад тоглож гарлаа.Тэгсээр нэг цаг гаруй тоглож байтал Хасаа буюу WOHLOV ирсэнээр 9 үүлээ 3 хүнтэй 3 баг болж хуваагдан тоглолоо.
Би гэдэг хүн үнэхээр хөдөлгөөний дутагдалд орсон байна гэдэг нь харагдлаа шүү.Уг нь 2 км тасралтгүй гүйчихдэг л юм гэтэл сагсдаад 12 онооны хооронд мажийх дөхлөө :D
Энэ хөдлөх, гүйх гэдэг тусдаа ойлголт юм байна.
Ёстой нэг сайхан тоглож авлаа.Сүүлрүүгээ халж эхэлсэн үү бие мах бодь маань зохицож эхэлсэн үү ядрахаа байгаад ирдэг юм байна.
Ер нь нэг ингэж хөдөлж тоглож байхгүй бол 30 гараад ирвэл хөшингө биетэй, өвгөн шинжтэй амьтан гарч ирэх нь шиг байна.

Дөлөө ахын болов уу, нэг камераар зураг дарсан Монгол Пенгивин сагсан бөмбгийн төлөөлөл болсон тамирчидыг дарсан байгаа.Тэгж байгаад хаа нэгтээ тавигдах байх.

За тэгээд хүмүүс минь компьютерчин, багш, нягтлан бодогч, байна уу хэн ч хамаагүй хүн л хойно идэвхитэй хөдөлгөөн үнэхээр хэрэгтэй юм байна шүү.Юм хийгээд суухаар ядараад ч байгаам шиг болоод байсан "сэгсийтлээ" сагс тоглочихсон чинь бие эрхтэн сэргэж байх шиг.