Friday, April 9, 2010

Цөмийн зэвсэглэлийг хорогдуулах гэрээ

Сүүлийн үед нөхөр Обама, Медведев буюу дэлхийд хамгийн олон цөмийн зэвсэгтэй улсуудын ерөнхийлөгч нар 1991 онд байгуулж байсан цөмийн зэвсгийн талаарх бодлогын гэрээг дахин байгууллаа. Аймар л юм яриад байх юм. Тэгээд бодлоо л доо анх энэ цөмийн зэвсэг гэдэг эд 1945 онд арлын орон дээр ямар хор уршигтай болохоо үзүүлж байсан билээ.

Нөгөө гайхал хүйтэн дайны үед Социалист лагер болон, Капиталист лагерын хооронд хүчээ тэнцүүлэх гэж эцэс төгсгөлгүй мэт оргилын өөд тэмүүлцгээсэн. Түүнийх нь үр дүнд энэ жижигхээн гараг дээр өөрсдийгөө хэд дахин шарчихаар цөмийн бөмбөг гэдэг эдийг бүтээчихсэн. 1945 оноос хойш дайн гарах хэмжээний юм хэд хэд болж байсан ч, аль ч нийгэмд байдаг үхэхдээ үхэр буугаа тавьдаг заншилаас шалтгаалан онцын сүртэй юм болоогүй. Дээд сургуулийн босгыг цуг алхан орсон нэг нөхөртэйгээ ярьж суухад, "Цөмийн бөмбөгөнд Нобелийн энх тайвны шагнал өгөх ёстой, энэ байсан учраас дэлхийн 3-р дайныг түүхэнд бичээгүй" гэх маягийн юм ярьж байлаа. Үнэхээр л энэ эд л байсан учраас ЗХУ, АНУ хоёр хэд хэдэн удаагийн тулгаралтаас буцаж байсан байдаг.

Одоо тэгсэн тэр цөмийн зэвсэгтэй улсуудын клуб нь анх байснаа бодоход хэд дахин их тооны гишүүнтэй болчихсон. Байдал эвгүйрвэл ялагч ялагдагч гэж байхгүй дүр төрхтэйгээр үр дүн нь гарахаар болчихсон. Тэгсэн энэ нөхдүүд цөмийн бөмбөгөө багасгана гээд яриад эхлэв. Гүй, сайн хэрэг шүү дээ. Даанч энэ нөгөө тогтвортой байдлыг алдагдуулна. Даам тоглож байхад хоёр даамны дунд орчихсон байхад яаж ч чаддаггүй. Харин нэг л холдоход хойноос идчихнэ. Тэгэхээр байдал нөгөө талд нэг иймэрхүү л юм харагдаад байна. Гүрэн улсуудын ерөнхийлөгч нар инээж байгаад, "хэдэн арван жилийн дараа яахав, нэг үзчихнээ" гэсэн янзтай юм л хийгээд байна даа. Цөмийн бөмбөг л байхгүй бол хуримтлуулсан цэрэг зэвсгийнхээ хүчийг Ирак мэтийн газар биш бүрэн утгаар нь туршиж, цэвэрлэгээ хийж, дэлхийг дахин хуваана. 2-р дайны төгсгөл хүртэл их гүрнүүдийг бодлого нэг иймэрхүү л байсан. Энэ дунд нь жижиг улсууд шатрын хүүгийн дүрд тоглоно. Ард байгаа тоглогч хүсвэл Бэрс болно үгүй бол тактикийн золиосонд явчихна.


Жижиг улс байх хэцүү ч юм даа.

2 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Fuck governance арай биш юмаа. Fuck Politics байвал үнэнд арай ойр. Бүх хүмүүс тийм болтол удирддаг нэг хүн заавал байх л хэрэгтэй байгаа юм даа.

    ReplyDelete