Saturday, April 10, 2010

Сүүлийн үеийн нойр

Хичээл эхлээд 12 дахь өдөртэйгөө золгож байна. Нүүдэлчин цусны шинж нь тэр юмуу, хаа газар явсан дороо л дасан зохицчих юм. Хөгжим гэдэг сайхан найз болж байна даа. Компьютер гэдэг найзтайгаа уулзахаар 4 давхар алгасан байж энэ өрөөнд ирэх юм. Өчигдөр сургуулийн гадаад оюутны албанаас нь бидний хэдэн нөхдүүдийг уулзуулав. Дээд ангийнхан гээд л сайхан сайхан гарууд байнаа. Потенциал бол дандаа өндөр гарууд, дунд нь чирэгдэж байна лээ шд. Дуулаад, бүжиглээд, онигоо яриад хийхгүй юм гэж байхгүй гарууд. Тэгээд хамгийн сүүлд нь бидний арай өмнө ирээд хал үзчихсэн ах, эгч нарын өмнөөс үг хэлж байнаа. Та нарт шинэ байр, шинэ хичээл, шинэ орчин гээд хэцүү байгааг мэдэж байна. Заримдаа бүтэшгүй зүйлийн хойноос хөөцөлдөж байгаа сэтгэгдэл төрнө. Гэхдээ үгүй юм шүү, яагаад гэвэл тэр үеийг чинь бид нар ардаа хийгээд энэ хүртэл ирчихээд байна. Хамгийн гол нь энд ганц дайчин хол явах газар биш. Найз нөхөдтэй байхгүй бол даван туулах даваа биш.

Нэг иймэрхүү юм хэлэв. Маргааш нөгөөдрөөс хичээл орж эхлэхээр "нэг нэгнээ чирээд явах хүмүүсийн холбоог" үүсгэх талын арга хэмжээ авнаа :D

Сүүлийн үед нойр гэж нэг сайхан асуудал байна. Унтаад байгаа юм. Тэгсэн хэрнээ амрах шинжгүй шүү. Хэсэг бодож үзсэн чинь, хэтэрхий олон зүйлд тархи юугаа гашилган суугаад байх шиг байна даа. Хамгийн том гэсэн гурван зорилгоо чиглээд бусдыг нь дагалдагч маягаар л аваад явна даа. Тэгэхгүй бол энэ янзаараа мэдрэлийн өвчин тусах шинжтэй болоод явчихлаа.

No comments:

Post a Comment